Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
 Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар  “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг сонсов. Тогтоолын төслийн агуулга, бодлого, зарчим алдагдуулахгүйгээр тогтоолын төслийн нэрийг өөрчлөн, үүнтэй холбоотойгоор техникийн болон найруулгын шинжтэй өөрчлөлтийг хийж эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуун, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны саналаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 66 хувь нь дэмжлээ.
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.