Эрүүлжүүлэх байр цагдаагийн байгууллагын харьяалалд шилжив
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав.

Цагдаагийн алба хаагч согтуу иргэдийг шууд эмнэлэгт авчирч байгаа нь эмнэлгийн  өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна. Согтуугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэд эмч нарт үзүүлэхгүй агсам тавих, зодох, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж төхөөрөмж, эд хогшлийг эвдэх, эмнэлгийн орчныг бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, заналхийлэх, зодож гэмтээн эрүүл мэндээр хохироогоод зогсохгүй бусад эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж эмнэлгийн халдвар эсрэг хяналтын дэглэмийг алдагдуулдаг аж. Агсам согтуу тавьсан этгээдийн эсрэг хүч хэрэглэх боломж, өөрсдийгөө хамгаалах  арга хэрэгсэл, эрх зүйн орчин эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд байдаггүй тул өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байгаа юм. Тиймээс эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 71.4 хувь дэмжиж, баталлаа.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bono 2017-02-09 09:06:27
    Temuujin erguugiin tarisan balaguudin neg
    103.26.193.156
    Мэдэгдсэн Хариулах