С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг  давж заалдах шатны шүүхэд шилжүүлжээ
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр шийдвэрлэсэн. Уг хэрэгт Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржээ, Т.Чимгээ нарыг буруутай хэмээн үзэж 24-25  жилийн хорих ял оноосон билээ. Тэгвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг  тэдний  ар гэрийнхэн эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдээд байсан.Улмаар тэд давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Тэдний гомдлыг хүлээн авч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 3-нд хэргийг шилжүүлжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.