Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчид урамшууллаасаа татгалзжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал  энэ сарын 10-нд хуралдаж, төсвийн тодотголоо хэлэлцэж баталсан байна. Мөн энэ хуралдаанаар тус дүүргийн иргэдийн төлөөлөгчид төлөөлөгчийн урамшууллаасаа татгалзаж, дүүргийн бүтээн байгуулалтад зарцуулахаар болжээ. Энэ талаар тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаас тодрууллаа.

-Баянзүрх дүүргийн Иргэ­дийн төлөөлөгчдийн ху­рал наадмын өмнөх өдөр ху­ралдсан. Энэ талаар тод­руулахгүй юу?

-Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн ээлжит хурал энэ сарын 10-нд 85.3 хувийн ирцтэйгээр хуралдсан.  Энэ удаагийн хуралдаанаар 2014 оны төсвийн тодотгол, дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтын эхний хагас жилийн биелэлт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт зэрэг томоохон дөрвөн асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.

-Баянзүрх дүүргийн тө­лөө­лөг­чид урам­шуул­лаа­саа татгалзсан нь анхны тохиолдол болж байх шиг байна?

-Монгол Улс 335 сумтай. Баянзүрх дүүргийн хувьд эдгээр 335 сумын нэг нь. Ялгаа нь гэвэл сум 3000-15 мянган хүн амтай бол Баянзүрх дүүрэг 304 мянган хүн амтай. Монгол Улсын 335 сумын 6828, есөн дүүргийн 295 төлөөлөгчид байдаг бол манай Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлж сонгогдсон 41 төлөөлөгч  ажиллаж байна. 

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын бүлгээс төлөөлөгчдийн урамшууллаас татгалзаж, дүүргийн хөрөнгө оруулалтад зарцуулах санал гаргасан. Энэ саналыг долдугаар сарын 10-нд хуралдсан Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танил­цуулахад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн са­налаар дэмжигдсэн. Олонхийн саналаар дэмжигдсэн урам­шууллын 410 сая төгрөгийг дүүргийн бүтээн байгуулалт, иргэдийнхээ төлөө хийх хөрөнгө оруулалтад зориу­лахаар шийдвэрлэсэн.

-410 сая төгрөгөөр хаана ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн бэ?

-Дүүргийн иргэдийн төлөө­лөгчийн хуралд сонгогдсон төлөөлөгчдийн хувьд иргэддээ зориулсан хөрөнгө оруулалтад уг хөрөнгийг зарцуулахад санал нэгдсэн. Тиймээс энэхүү хөрөнгөөр төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх, иргэдээ сонсох ажил үйлчилгээнд зориулж, Иргэний танхим байгуулахад зарцуулахаар төлөвлөн ажил­лаж байна.

-Зарим нэг сайтуудаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Монголын Бөхийн холбоог дэмжсэн шийдвэр гаргасан гэж шүүмжилсэн мэдээлэл цацсан. Энэ талаар?

-Тодотголоор оруулж ирсэн 29 сая төгрөгийн засварын ажилтай холбогдуулан гаргасан мэдээллийг хэлж байх шиг байна. Энэ бол Бөхийн өргөөг засварлахад зориулсан хөрөнгө биш. Бөхийн өргөөний орчмын нийтийн эзэмшил газрын зам талбайг засварлахад зориулсан хөрөнгө оруулалт.

Бөхийн өргөө Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутагт оршдог. Зургадугаар хорооны иргэдээс гаргасан саналын дагуу Бөхийн өргөөний орчмын нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажлыг судалж үзээд, иргэдээс ирүүлсэн саналын дагуу тэрхүү газрыг засварлах нь зөв юм байна гэж дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчид үзэн зохих хөрөнгийг зөвшөөрөх шийдвэр гаргасан.

Энэ дагуу хийгдэж байгаа ажил. Иргэд тав тухтай орчинд амьдарч, амарч, ажиллах нь чухал. Үүний нэг хэсэг нь нийтийн эзэмшил зам талбайг тохижуулах. Зарим хүмүүс үүнийг мэдэж байгаа атлаа санаатайгаар бусдыг төөрөгдүүлэх гэж олон нийтэд сөрөг мэдээлэл цацаж байгааг үгүйсгэхгүй.

Э.Туул
МОНГОЛЫН МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.