Хар тамхины хэрэгт томчуудын хүүхдүүд ихэвчлэн холбогддог
Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Рояал Кэстл” хотхоны  нэгэн байрны 12 давхраас хүн унаж нас барсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.  Цонхоор унаж нас барсан  иргэний тухайд 21 настай оюутан байсан юм. Чухам юунаас болж амиа алдсан нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа. Талийгаачийн цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилж байгаа бөгөөд шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна хэмээн мэдэгдээд байсан.
 
Харин уг хэрэгт холбогдуулан хамт байсан гэх 12 залууг цагдаагийн байгууллага сэжигтнээр тооцон шалгаж эхлээд байгаа. Тэднээс шээс, цусны шинжилгээ авч мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шинжилж үзэхэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэдгийг тухайн үед цагдаагийн байгууллагынхан мэдэгдэж байсан билээ.  Амиа алдсан залууг  хар тамхи хэрэглэсэн үедээ цонхоор үсэрсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байсан ч эх сурвалжуудын хэлснээр талийгаачийг золгүй байдлаар амиа алдсан гэж үзсэн тул дээрх хар тамхи хэрэглэсэн хэргээс тусад нь шалгахаар болсон байна.
 
Тэгвэл хамт байсан найз  нь  цонхоор унаж, амиа алдчихаад  байгааг ч мэдэхгүй сууж байсан найзууд нь гэх залуусыг хар тамхи  хэрэглэсэн хэмээн үзэж шалгаж байгаа. Тэдний дунд нэр нөлөө бүхий томоохон улс төрч болоод албан тушаалтнуудын хүүхдүүдийн нэр дуулдаж  байгаа. Тухайлбал хэрэг гарсан байр  УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүүгийн байр гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа бол  хамт байсан хүүхдүүдийн дунд Төрийн өмчийн хорооны  дарга асан Д.Сугарын хүү Цог байсан гэх мэдээлэл байгаа юм. Түүний тухайд өмнө нь хар тамхины хэргээр шүүхээс ял сонсож байсан ч өршөөлийн хуулиар суллагдаад  байсан билээ.
 
Ер нь хар тамхины хэрэгт бага орлоготой гэхээсээ илүү нийгмийн дээд давхаргын буюу баячуудын хүүхдүүд холбогдох нь их байгааг албаныхан хэлдэг. Тиймээс хууль тогтоох эрх мэдэл бүхий шатанд ажиллаж буй нэр нөлөө бүхий эрхмүүд энэ хэрэгт анхаарлаа хандуулчихвал энэ хэрэг нийгэм даяар тархахаас сэргийлэх боломжтой. Үгүй бол баячуудын хүүхдүүдийн хэрээс хэтэрсэн “Тансаглал” хожмын нэг өдөр монголыг тэр чигт нь намаг, балчигт хутгах аюул ойрхон байна.
 
Тэд нэр, нөлөө бүхий эцэг, эхийнхээ албан тушаалд эрдэж, хуулиас дээгүүр авирлаж байгааг хэн таслан, зогсоох үүрэгтэй вэ. Хар тамхины хэргийг “хүрээлэлд” нь дарж авахгүй бол хожмын хор хоноол нь хэний ч санаанд оромгүй байдлаар илэрнэ. Тиймээс харанга дэлдэж байгаа хар тамхины хор хөнөөлийн асуудалд холбогдох албаныхан анхаарлаа хандуулах цаг нь болжээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ойлгомжтой 2017-02-10 02:27:33
    Мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүдийг л хар тамхины наймаачид онилж бараагаа зарна шүү дээ.
    176.59.130.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Nam bus irgen 2017-02-10 02:03:53
    Uhsen hatsani tomchuud. Avilgalchid eh ornoo hudalddag hulgaichuud offshore-chidiin huuhduud geech.
    103.229.121.36
    Мэдэгдсэн Хариулах
  • мэдээж 2017-02-09 17:45:15
    ойлгомжтой ш дээ
    202.9.42.140
    Мэдэгдсэн Хариулах
  • ww 2017-02-09 15:31:39
    muusain hulgaichdiin huuhduud iikm l baij taarna
    202.9.40.192
    Мэдэгдсэн Хариулах
  • bars 2017-02-09 06:11:31
    zuv tomchuudaas l luivar ni garch ydarsan tumnees luivardsan orlogo ni hor boltugai
    66.181.180.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-02-09 05:59:32
    Aziin Columbia boloh vii dee. Udahgui buu zevsgiin naimaa araas ni huch turen orj ireed Mongol uls hunii naimaa har tamhi zer zevsgiin eh oron bolood duusana
    122.201.24.234
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн 2017-02-09 04:02:06
    Х/тамхаар дамжуулж улсыг нь сул байлдаг ажлыг хийдэг дээ, тэгээд ардчилал гэнэ, үүнтэй холбооотой худалдааг чөлөөт гэнэ, ийм юм авчирж наана, цээжээ сайн дэлд
    49.0.186.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэгээд яагаад ял эдэлдэггүй юм бэ 2017-02-09 03:29:42
    Олон жил олон удаагийн ийм хэрэгт холбогдоод батлагдаад байхад энэ хүн биш болсон залуучуудыг яагаад ял эдлүүлэхгүй бна. Шүүх хэнийг ч ялгахгүй ажиллаач. Шүүгчи...
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Mash yaraltai 2017-02-09 03:18:44
    hen holbogdoh ni chuhal bish Ene ulsiin ireedui bolson Mongol ulsiig zaashid awch yawah zaluuchuud ohiduudad hor urshigiin talaar oilguulah, bur zeerluuleh ni c...
    49.0.187.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-09 03:16:39
    Улс орон хэцүү боллоо гээд хандив цуглуулах дээрээ тулаад байхад баячууд, томчуудын хүүхэд ингэж үнэтэй хар тамхиар зугаагаа гаргадаг нь тэднийг мөнгө идэж ууж...
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-02-09 03:09:25
    МАНАЙДБОЛ ТОМЧУУД ГЭДЭГ ОЙЛГОЛТ НЬ УЛСТӨРЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИН, ХУЛГАЙЧУУД, БИЗНЕСМЭНҮҮД НЬ УЛСТӨРЧИДТЭЙ ХУЙВАЛДАЖ ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙДЭГ НӨХДҮҮД ШҮҮ ДЭЭ. ТЭГЭХЭЭР
    103.229.120.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-02-09 03:06:25
    Хэн холбогдох нь тийм чухал биш энэ талын хууль тогтоомжоо сайжируулах энэ гэмт хэргийг гаргахгүй байх ажил хийхгүй удахгүй хар тамхины яамтай болно гэх вий
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • dorj 2017-02-09 03:05:14
    ene thin l viliin vr shvv dee eej aab n xir ix idej yyna xvvxdvvd n vr ydmaaraa xoxirno
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-09 02:30:27
    Буруу замаар олсон мөнгө нь хүүхдээр нь дамжаад буцаад гардаг хуультай шүү дээ.
    103.9.90.226
    Мэдэгдсэн Хариулах