Хоёр аймагт газар хөдөлжээ

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр  Хөвсгөл болон Өмнөговь аймагт газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, 

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 73 км-т 16:00 цагийн орчимд 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогч Б-ээс тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй" гэв.

Мөн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвөөс баруун зүгт 19 км-т 22:00 цагийн 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ тухай тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э-ээс  тодруулахад"иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй" гэлээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-02-09 03:08:24
    Манай оронд хүчтэй газар хөдлөлт болж байсан Одооний барилгууд хэр тэсвэртэй бол
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-09 02:08:52
    Канондсон, копидсон юм шиг адилхан хариулжээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах