Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагт: Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн "Сургалт, зөвлөх үйлчилгээний төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Хаана: Баянгол дүүрэг, 14-р хороо 18-р байр, 4-р орц 40 тоот (Бичил хорооллын зам дагуу Төрийн банктай байрны замын эсрэг талын 18-р байр)

10:00 цагт: АН-ын үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг төслөө амжилттай боловсруулж дуусаад байна. Тиймээс энэхүү төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЕНБД Л.Эрхэмбаяр, Ш.Түвдэндорж нар мэдээлэл өгнө. Хаана: АН-ын төв байр
 
11:00 цагт: 
ХХААХҮЯ-ны хурлын танхимд Мах сүүний анхдугаар аяны хүрээнд хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг танилцуулах эхний ээлжийн сургалт, хэлэлцүүлэг болно. Үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон бусад холбогдох хүмүүс оролцоно.
 
11:00 цагт: "Бизнесийн итгэлийн индекс 2016" судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурал МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимдболно.

14:00 цагт: БСШУСЯ-ны 111 тоотод академич, доктор, профессор Ч.Жүгдэрийн 90 насны ой тохиож байгаатай холбогдуулан хамт ажиллаж, суралцаж байсан эрдэмтэд, шавь нарын нөхөрсөг уулзалт болно.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.