Хан-Уул дүүрэгт төрийн албан хаагчдыг хоморголон ажлаас халж байна

Төрийн албаны халаа сэлгээ өнөөдрийг хүртэл үргэлжилсээр, улам гүнзгийрсээр байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд бүтцийн өөрчлөлт нэрээр ямар нэгэн үндэслэл нотолгоо, тайлбаргүйгээр 55 төрийн албан хаагчийг халах тушаал гаргажээ. Тус дүүргийн Засаг дарга өөрчлөгдсөнөөс хойш төрийн залгамж холбоо алдагдаж, төрийн албан хаагчдыг хоморголон халах явдал газар авсан байна.
 
Намын харьяаллаас хамаарч ажилтайгаа үлдэх дүрэмгүй тоглоом төрийн албанд ноёрхоод байна. Түүнчлэн төрийн албан хаагчдад 2016 оны ажлыг шалгасан дүнг танилцуулалгүйгээр F үнэлгээ тавьж ажлаас нь халжээ. Тэдэнд 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн а/486 дугаар захирамжийн дагуу халж байна гэсэн тайлбарыг өгсөн боловч одоог хүртэл захирамжаа танилцуулаагүй байна. Үүнээс үүдэж Хан-Уул дүүрэгт төрийн албаны үйл ажиллагаа цалгардаж, зогсонги байдалд орчихоод байгаа юм байна.
 
Оны өмнө зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудад ажлыг нь дүгнэн үр дүнгийн гэрээний урамшуулал олгож байсан бол он гарангуут ажлын үзүүлэлт муу гэсэн үнэлгээ тавин хорооны Засаг даргын тамга тэмдгийг хураан авчээ.
 
Засаг дарга нь томилогдсоноос хойшхи гурван сарын хугацаанд иргэдтэй уулзах, иргэд засаг даргатайгаа уулзах зэрэг ямар ч ажил хэрэгжүүлээгүй гэж халагдсан хүмүүс ярьжээ.
 
Тэдний хэлж буйгаар дүүргийн Засаг дарга нь баяр ёслол, шагнал гардуулах арга хэмжээнүүд дээр ирж харагддаг, ажлын цагаар ажлын байран дээрээ байдаггүй, ажлын бус цагаар буюу оройн 19:00-22:00 цагийн хооронд ажиллаад төрийн алба хаагчидтай холбоотой халах шийдвэр гаргадаг гэнэ.
 
Дүүргийн засаг дарга, Тамгын газраас гаргасан сүүлийн гурван сарын захирамж, тушаалуудыг олон нийтэд ил тод болгохгүй байгаа зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаануудыг удаа дараа явуулсаар байгаа тухай иргэд ярьж байна. Энэ мэт одоог хүртэл шат шатандаа улс төржилтөөсөө салж, урагшаа харж ажиллаж чадахгүй байгааг эрх баригч намын удирдлагууд хэзээ анхааралдаа авах вэ?

Өглөөний сонин
Ж.Ирээдүй

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-02-18 07:51:06
    өмнөх сонгуулийн дараа Хан-уул дүүрэгт олон жил ажилласан мэргэшсэн төрийн албан хаагчдыг хомроглон халаад л ямар ч мэдлэг чадваргүй ар өврийн хүмүүсээ шахсан ...
    124.158.107.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Seheeten  2017-02-16 09:41:46
    Bagaa burduuleh ni haanch baidag zuil. Buh uls orond
    122.201.24.193
    Мэдэгдсэн Хариулах
  • goga 2017-02-16 09:02:01
    ongorson 8 jild ene dyyrgiin alban haagchid dargiin naiz geh neriidleer mon ch duraaraa durgij, het uls torjood toriiin ajil ih tsalgarduulsandaa.
    27.123.214.126
    Мэдэгдсэн Хариулах
  • zaya 2017-02-16 08:38:35
    hi
    139.5.218.89
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-11 05:15:43
    ungursun on jiluuded chadvargui humuus turd shurgalsan tseverleh ni zuv
    202.126.89.174
    Мэдэгдсэн Хариулах
  • ХАЛАГДСАН БИ 2017-02-09 08:28:06
    ХУДЛАА ҮНЭЛСЭН ДҮР ЭСГЭЖ АЖЛААС ХАЛДАГ БОЛЖ МАНГАРУУД
    202.9.43.229
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2017-02-09 07:42:44
    ТА-нд АН-ын шахаагаар орсон хүмүүс эргээд шахагдахаас өөр яах юм.Ядахдаа тэд мэдлэг, туршлага багтай, эх орноо гэх сэтгэлгүйгээс өнөөдрийн ийм байдалд оруулсан ...
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
    • бид 2017-02-09 11:07:03
      яг шуу
      150.129.140.74
      Мэдэгдсэн Хариулах
    • ШАА 2017-02-09 08:28:55
      ЗӨВ БИЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ШАА ШАА
      202.9.43.229
      Мэдэгдсэн Хариулах
  • Х 2017-02-09 06:00:54
    ДАРХАНД ЭНХБОЛД ЗАСАГ ДАРГА БАЙХ ҮЕД ЯГ ИЙМ ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖ БАЙЖ БИЛЭЭ. ОДОО САЙХАН БАЙГАА.
    122.201.31.8
    Мэдэгдсэн Хариулах
  • зөв зөв 2017-02-09 03:53:42
    АН ажлаа өгч сураач ээ улсаа сүйрүүлж цусалсан малнуудыг төрөөс хол байлга зөв
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2017-02-09 01:58:28
    Хөдө орон нутагт ч мөн адил халаа хэргтэй байна.Өмнөх 4 жилд чадвартайг нь халж ямар ч сэтгэлгүй,чадваргүй хүмүүс авснаас төрийн ажил самарсн.Ялангуяа боловсрло...
    103.242.47.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-09 01:51:58
    gazriin albanii luivarchdiig halah heregtei shuu tseren dargaa
    122.201.28.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-02-09 01:36:36
    Halah ni zuitei.AN hair nairgui halsan
    103.57.93.253
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-09 01:19:24
    Өнгөрсөн жилүүдэд томилогдсон АН-ын угшилтай ТАХ-дад төрийн ажил хийх байтугай төрийн албаны шалгалтаа ч өгч чадах хүн байхгүй тэгэхээр халахаас яахав
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • Төр байхгүй болжээ 2017-02-09 06:05:29
      Тэгээд МАН-д тийм чадвартай боловсон хүчин байдаг юм уу? Одоо ажиллаж байгааг нь харахаар үнэхээр гутармаар байна
      119.40.98.29
      Мэдэгдсэн Хариулах