Допингийн шинжилгээ авч эхэлсэнтэй холбогдуулан нууц санал хурааж эхэллээ

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/ наадмаас бусад үед бөхчүүдээс Допингийн шинжилгээ авахаар болжээ. Үүнтэй холбогдуулан шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж үзэж байгаа бөхчүүдийг тодруулах зорилгоор бөхчүүдээс нууцаар санал авч эхэлсэн байна.

МҮБХ-оос хоёрдугаар сарын 6-ны өдөр Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээ болон Алдар спорт хороон дээр бэлтгэл хийж байгаа бөхчүүдээс, 7-ний өдөр Ховд дэвжээ, Хилчин спорт хороо, Говь-Алтай, Увс, Өмнөговь, Хөвсгөл, Их шавь дэвжээний бөхчүүдээс тус тус санал авчээ.

Одоогоор нийт 300 гаруй бөхчүүдээс санал аваад байгаа бөгөөд үлдсэн аймгийн бөхчүүдээс үргэлжлүүлэн авах юм байна.

Харин бөхийн хорхойтнуудаас хоёрдугаар сарын 12-нд зохиогдох Их монгол аваргын 140 жилийн ойн барилдааны үеэр санал авахаар болжээ.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Durgyi khynee l avna 2017-02-09 01:44:30
    Boxiin xolboo durgyi xeden khyneesee shinjilgee avna, xarj baigaaraa. Uul n sanamsagyi baidlaar abmaar yum.
    71.17.235.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2017-02-08 10:48:30
    Жонхуурсан юм хийж байх юм. Авах гэж байгаа бол бүгдээс нь ав. Бүгдээс нь аюах боломж байхгүй байгаа бол санамсаргүй байдлаар сонгож хийх хэрэгтэй
    103.9.90.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Hehe 2017-02-08 10:12:16
    Бөхчүүдийг алалцуулах нь дээ.
    202.170.72.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-08 09:58:14
    Архи допингод ордог бол нэртэйгээр нь Мөнхбат, Баянмөнхөөс шинжилгээ ав, допинг илэрвэл цолыг нь хураа, жижиг Сүхбатаас ав
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-08 09:50:54
    За больдоо бусдаар бууз хуушуур шиг бай, жижиг Сүхбатаас авч чадаагүй хуулиар дархан аварга болгочихоод одоо өнгөрсөн хойно нь үхсэнээ гоншигноод байгаа юм
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах