Ж. Энхбаяр: 2017 онд багтаж, төв цэвэрлэх байгууламжийн ажил эхлэх ёстой
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссон. Үйлдвэржилт хөгжиж, нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй болж, шинээр барих шаардлагатай болж буй. Шинэ төв цэвэрлэх байгууламж барихад 900 орчим сая ам.доллар шаардлагатай гэсэн судалгааны дүн гарсан юм.

Хэдэн жилийн өмнөөс төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шаардлагатай талаар асуудал хөндөгдөж ирсэн ч өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй байгаа.

Тэгвэл төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах асуудлыг энэ ондоо багтаан шийдэж, ирэх жил гэхэд барьж байгуулах ажилдаа орохгүй бол Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарыг огцруулах асуудлыг тавих болно гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдэгдлээ.

Тэрбээр “Ж.Энхбаяр “Мэргэжлийн Засгийн газрын БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, хотын дарга С.Батболд гуравтай хариуцлага ярина. 2017 онд багтаж, төв цэвэрлэх байгууламжийн ажил эхлэх ёстой. Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд багтаж дуусгах ёстой. Улаанбаатар хот бохироосоо салах ёстой. 10 жил ярилаа. Улаанбаатар хотын иргэд аюулгүй, цэвэр орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Тэрийг төр хангах үүрэгтэй.  Үнийг энэ гурван улс төрийн албан тушаалтан биелүүлэх гээд сууж байгаа.

 Мэргэжлийн Засгийн газар мэргэжлийн багийг бүрдүүлж,  энэ ажлыг хийх орчин нөхцөлийг хангаарай. Хотод асуудлыг захиргааны аргаар шийднэ. Та нар хариуцлага хүлээж байгаа болохоор шийдвэрээ гаргаад захиргаадах ёстой. Дэг журам сахилга батыг хангах ёстой.  Мэргэжлийн бодлого завхарснаас болж Улаанбаатар хот бохиртойгоо зууралдаад сууж байна. Улаанбаатар хотын агентлагийн шийдэх ёстой асуудлыг өнөөдөр УИХ дээр ярьж байна. Энэ гутамшигтай, арчаагүй байдал. Дараа жилийн өдийд энэ ажил эхэлцэн, гүйцэтгэлтэй нь танилцана. Хэрэв эхлүүлж чадахгүй бол БХБ, БОАЖ-ын сайд, Улаанбаатар хотын даргыг огцруулна” гэв.


 
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ?? 2017-02-10 04:10:58
    ... barih hemjeenii une nemegdchihwee, setguulch anduuraw. yagaad j. Enhbayar yaruulaad bn aa?
    27.123.214.123
    Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2017-02-10 04:06:44
    Umnuh ZG urd gadny engineering companuud 300-350 sai am dollaryn uniin sanal iruuleed baisanyg sonsoj baisan. Odoo Yahaaraa dagiad 1 shine niseh ongotsny buudal...
    27.123.214.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-08 10:21:28
    Юун 900 сая вэ саяхан л 300 сая байсан сарын дотор 3 дахин нэмэгдэв үү
    43.242.241.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-08 09:26:32
    Хавар болоогүй байхад яагаад зарим хүмүүсийн солиорол эхэлчихдэг байна аа, энэ хүүгийн солио нь Батзандан, Баасанхүү, Жавхлангаас өмнө хөдөлчихөж их хурц эхэлж ...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-08 08:55:22
    Генералын хүү юм болохоороо байлдаж тоглох дуртай шүү, Оюунхоролыг огцруулна гэж худлаа ярьнаас Оюунхоролыг ш.... гэвэл хүн үнэмших магадгүйдээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах