УИХ-ын 16 гишүүн ХОМ-ээ мэдүүлжээ

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.

2017 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 39.600 орчим албан тушаалтнаас энэ сарын 08-ны өдрийн 09 цагийн байдлаар  29.156  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ “meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 73,6 хувьтай байна.

Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 291 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 285 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн-16, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд-28,  Засгийн газрын гишүүн-8, бусад-62 нийт 114 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 39,1% хувьтай байна.

Хуулийн хугацаа дуусахад 7 хоног үлдсэн бөгөөд Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар, амралтын өдрүүдэд 10-17 цагийн хооронд ажиллаж, хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг АТГ-аас анхаарууллаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-02-08 08:59:30
    76 өдөр шөнөгүй хууль батлаад завгүй байгаа л даа, ХОМ-ийг бөглөх ч завгүй , үнэн бөглөж ч чадахгүй, яагаад гэвэл олон данс, их мөнгөндөө толгой нь эргэчихсэн б...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах