Улсын хэмжээнд хасалт хийлгэх 95,000 орчим тээврийн хэрэгсэл байна

Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо байнга өсөн нэмэгдэж, 2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санд 841552 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 532873 тээврийн хэрэгсэл буюу 63.32 хувь нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлж, 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаж, албан татвар төлдөггүй гэсэн тоо баримт гарсан байдаг.
 
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулдаггүйгээс Монгол Улсын нийт тээврийн хэрэгслийн тоо их байгаа бөгөөд 2011 оноос хойш улсын хилээр машинтайгаа гараад буцаж орж ирээгүй байгаа 10 мянга гаруй тээврийн хэрэгслийн судалгаа бий.
                       
Иймд тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт, татвар, даатгал, бүртгэл, техникийн хяналт, авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан байгуулах, ашиглах, мэдээлэл солилцох, мэдээллийг хадгалах, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн удирдамжаар хангах чиг үүрэг бүхий Сангийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлжээ.

Энэ хүрээнд ЗТХЯ, Сангийн яам, ГЕГ, АТҮТ-ийн төлөөллүүд дугаарын давхардал, автомашины дугаарын стандартыг хангуулах, бүртгэлийн үйл ажиллагааг хэрхэн зөв зохион байгуулах талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Авто Тээврийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын Дарга С.Батболд “Энэхүү арга хэмжээгээр бид өнөөдрийн замбараагүй байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл, номер дугаар олголт, дугаарын үйлдвэрлэл зэрэг бүртгэлтэй холбоотой асуудлуудыг нэг мөр шийдвэрлэж цэгцлэх арга хэмжээ авна. Олон жилийн дунджаар авч үзэхэд нийт тээврийн хэрэгслийн 65 хувь нь татвараа төлж, техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Бусад тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй байна. Тээврийн хэрэгслийн гаднаас ипмортоор орж ирэхээс эхлээд гааль, техникийн хяналт, даатгал, татвар, бүртгэлийн байгууллагууд нэгдсэн дундын сантай болж, иргэдэд зориулсан үйлчилгээг шуурхай болгоё гэсэн байдлаар бид ажлаа төлөвлөж байна” гэлээ.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч жил бүр техникийн хяналтын үзлэгт ордог. Үзлэгээр улсын дугаарын давхардал, стандарт бус дугаар зүүсэн, дүрэм стандартад заагдаагүй гэрэл дохио хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг ийнхүү шалгаж, арилгахаар болжээ.

Татварын Ерөнхий Газрын Татварын улсын байцаагч Г.Энхжин 2016 оны жилийн эцсийн байдлаар 800 гаруй мянган тээврийн хэрэгслээс 530 мянга орчим тээврийн хэрэгсэл албан татварын төлбөртөө хамрагдсан байгаа талаар мэдээллээ. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашины дугаарын хязгаарлалтын дагуу 1 ба 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгслээс 33 хувь нь албан татварт хамрагдсан байна. Улсын хэмжээнд сүүлийн дөрвөн жилд шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, албан татвараа төлөөгүй, техникийн оношилгоонд хамрагдаагүй буюу хасалт хийлгэх 95,000 орчим тээврийн хэрэгсэл байгаа аж.

Ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслээ 30 хоногийн дотор хасуулах үүрэгтэй байдаг бөгөөд иргэд www.transdep.mn сайтад хандан, регистерийн дугаараа бичиж, хасагдах тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж үзэх боломжтой юм байна. Тээврийн хэрэгслийн хасалт хийлгээгүйн улмаас олон жилийн татварын өр үүсэх хүндрэл гардаг тул энэхүү шинэчилсэн бүртгэлийг иргэд, татвар төлөгчдөд хүндрэл учруулахгүйгээр, татвар авалгүйгээр хасалт хийхээр зохион байгуулсан талаараа ажлын хэсгийнхэн мэдээллээ.

Тус ажлын хэсгээс дараах ажлыг хийж гүйцэтгэх юм байна.
 

  1. Тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт, татвар, даатгал, бүртгэл, техникийн хяналт, авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан үүсгэх;

  2. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т байршлуулах, харилцан  мэдээлэл солилцох талаар гэрээ байгуулах;

  3. Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг техникийн хяналтын үзлэгийн үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулах;

  4. Монгол Улсад түр горимоор унаж орж ирээд гараагүй байгаа тээврийн хэрэгслийн талаар дэлгэрэнгүй судалгаа гаргах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх;

  5. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн тодорхойлолт заасан  мэдээллийг Венийн конвенцод заасны дагуу бичиж, бүртгэл хөтлөх;

  6. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, татвар төлөөгүй Монгол Улсын хилээр гараад орж ирээгүй олон жил болж байгаа тээврийн хэрэгслийн судалгааг гарган бүртгэлийн сангаас хасах;

  7. Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар иргэдэд мэдээллэх, иргэд болон ААНБ бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслээ www.transdep.mn сайтаар шалгах боломжийг бүрдүүлэх;

  8. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн сангаас хасах тээврийн хэрэгсэлд бүрдүүлэх материал болон үйл ажиллагааг иргэдэд чирэгдэл багатай хөнгөн шуурхай зохион байгуулах талаар арга зүйн зөвлөмж боловсруулахзэрэг болно.

  9. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахаар ирж буй тээврийн хэрэгслийн улсын дугаарын давхардал, зориулалтөөрчилсөн эсэх,стандартад заагаагүй хэмжээ, өнгө,тэмдэглэгээ бүхий улсын дугаарын тэмдэг байгаа болон арал, бүхээгний дугаар зөрсөн эсэхийг шалгаж, зөрчилтэй бол арилгуулах;

  10. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, татвар төлөөгүй Монгол Улсын хилээр гараад орж ирээгүй олон жил болж байгаа тээврийн хэрэгслийн судалгааг гарган бүртгэлийн сангаас хасч байгаа талаар сар бүр тайлан мэдээг тогтмол гаргаж ирүүлэх зэрэг болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.