Маршал Х.Чойбалсаны мэндэлсэн өдөр

Өнөөдөр Монгол Төрийн нэрт зүтгэлтэн, Маршал, Хошой баатар Х.Чойбалсаны мэндэлсний 122 жилийн ой тохиож байна. Жамц эцгийн хүү боловч Хорлоо гэж эхийнхээ нэрээр овоглогдож, төрөхдөө Дугар гэсэн нэртэй байсан аж. 1895 оны хоёрдугаар сарын 8 - 1952 оны нэгдүгээр сарын 26) 1930-аад оноос нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байв.

Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/ Х.Чойбалсан нь Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу /одоогийн Чойбалсан сум/-нд төрсөн. Бага насандаа Сан бэйс, Угтамын хийдэд шавилан сууж байгаад 1912 онд Нийслэл Хүрээ рүү оргон очиж ачаа бараа зөөх зэрэг ажил хийхийн хамт автономит Монголын анхны сургуульд орж суралцжээ.

1918 оны эцсээр Нийслэл хүрээнд байгуулсан Консулын дэнжийн нууц бүлгэмийн гишүүн, 1920 онд Зөвлөлт орос улс, Коминтернтэй холбоо тогтоохоор очиж нам байгуулж, ардын хувьсгалын ялалтыг хангахын төлө тэмцэж явсан долоон хүний нэг, 1921-1928 онд бүх цэргийн дэд жанжин, цэргийн зөвлөлийн гишүүн, бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, 1931-1935 онд мал тариалангийн яамны сайд, 1935 оноос Ардын СНЗ-ын орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Дотоод явдлын яамны сайд, Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан. Тэрбээр 1939 онд Ардын СНЗ-ын Ерөнхий сайдаар томилогдсон. “Монгол ардын үндэсний хувьсгал анх үүсэж байгуулагдсан товч түүх” ном зохиогчдын нэг.

Чойбалсан нь БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт гаргаж гавьяа байгуулсан боловч, удирдлагыг өөрийн гарт авч хт тахиж шүтүүлсний улмаас түүний толгойлж байсан Дотоод яам хууль ёсыг завхруулж, хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул гэдэг нэрээр олон хүний хилс хэрэгт хэлмэгдүүлэн, түүх соёлын үнэт дурсгалыг устгуулж ноцтой завхрал гаргасан. Гэвч түүнийг Монгол улсын тусгаар тогнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн төрийн гарамгай зүтгэлтэн гж зүй ёсоор үнэлдг. Тэрбээр Москвад эмчлүүлж байгаад 1952 онд тэндээ нас баржээ.

Маршал Чойбалсангийн Монгол улсын тусгаар тогтнолын төлөө төр засаг, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяаг үнэлж, гэгээн дурсгалыг нь мөнхжүүлж, Дорнод аймгийн төв болон нэг сум түүний нэрээр нэрлэгдэн, МУИС, Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр сургууль, зэвсэгт хүчин, хилийн цэргийн олон анги, суманг түүний нэрмжит болгон хөшөө дурсгалыг нь босгожээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-02-08 04:49:39
    Хэн нэг нь хийх л байсан ажил, гэхдээ хувийн зан чанар нь нөлөөлсөн л байх, урьдын ногоон малгайтнуудын сүнс бол одоогийн УИХ-ын гишүүн Батзандан болой
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-02-08 04:21:34
    Uuchlalshgui onoodor tanii Mongol ulsiin irgenii unemelehtei bga bolon iim setgegdel bicheed suuj baigaa n ene hunii uil heregiin ur dun shuu
    27.123.214.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Уучлашгүй!!!!!!!! 2017-02-08 03:04:01
    Хэдийгээр коминтерний шахалт байсан боловч энэ хүн монголчуудаа сорчлон устгах ажлыг хэтэрхий идэвхитэй гүйцэтгэсэн алуурчин шүү дээ!!!!!!!!!!!!!
    202.179.24.108
    Мэдэгдсэн Хариулах