Украйнд осолдсон онгоцны хар хайрцагийг Малайзын шинжээчдэд хүлээлгэн өглөө
 Донецк хотод болсон уулзалтын үеэр Украйны зүүн хэсэгт осолдсон Малайзын иргэний агаарын тээврийн МН17 онгоцны 2 ширхэг хар хайрцаг буюу нисгэгчийн бүхээгний бичлэгийн аппаратыг босогчдын талын удирдагчдын нэг Малайзын талд  албан ёсоор бүрэн бүтэн байдалтай хүлээлгэн өгчээ. Энэ явдал НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдан нууц санал хураалтаар ОУ-н шинжээчдийг ослын газар чөлөөтэй нэвтрүүлэх шаардлага хүргүүлэх тухай шийдвэр гаргаснаас хэдхэн цагийн дараа болсон юм. Барууны улсуудын үзэж байгаагаар уг иргэний агаарын тээврийн онгоцыг ОХУ-ын талаас нийлүүлсэн пуужингаар босогчид буюу оросын талыг баримтлагчдыг унагаасан гэж үзэж байгаа бол Оросын тал энэ хэрэг явдалд Украйны талыг буруутгаж байгаа юм.
Шинжээчдийн хэлж байгаагаар хар хайрцагнууд бүрэн бүтэн олдсон учир осолын шалтгаан удахгүй тодорхой болно.   

Хар хайрцагийг хүлээлгэн өгч байна

Ослоор амиа алдсан зорчигчдын цогцосыг тээвэрлэж байгаа галт тэрэг өнөөдөр Донецк хотод ирнэ

Осол болсон газрын сансрын зураг
Uno
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus