Эрх баригчид “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшлээсээ булааж авах уу?!

-Хэдийгээр эрх баригчид наанаа "Иргэд, ард түмний өмч болно" гэж байгаа ч үнэн хэрэгтээ өнөөх шахааны бизнесээ цэцэглүүлж, төрөөс төрсөн тэрбумтны тоогоо нэмэхийг л санаархаж байгаа нь илт. Тиймдээ ч нөхдүүд өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэрээр ингэтлээ улстөржиж, хувийн хэвшилд шилжүүлсэн 49 хувийг төрийн мэдэлд авахаар улайрч суугаа биш гэж үү-


Он дамнан олны анхаарлын төвд өнөөг хэр нь оршсоор байгаа "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын асуудлыг өнөөдөр парламентын түвшинд очтол нь улстөржүүллээ. Улстөрчдийн энэ хүртэл нь ингэж улстөржүүлэх болсон шалтгаан нь ердөө л төрд үнэтэй бараа, материал нийлүүлэх гэсэн башир арга нь хязгаарлагдаж, шахааны бизнес нь хумигдсантай холбоотой. Нөгөөтэйгүүр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувьд шилжсэн өдрөөс тус үйлдвэрийнхэн шахааны бизнесийг халж, шударга зарчмаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнд зарим нэг улстөрчийн тэрбумтан болох төлөвлөгөөг нь тэртээ холын мөрөөдөл болгосноос өөрцгүй юм.

Өөрөөр хэлбэл, "тендер" нэрээр "Эрдэнэт" үйлдвэрийн ашиг, орлогоос "идэж" ирсэн, "идэх"-ийг санаархсан нөхдийн бизнес талаар өнгөрсөнд эвлэрч чадахгүй болоод л төдийгөөс өдийг хүртэл эл асуудал улстөрчдийн улстөржих хамгийн том шалтгаан болсоор ирэв үү гэлтэй.

Үнэндээ 40 жил биднийг тэжээх нөөцтэй "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын өмч болгосон нь өмнөх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн зоригтой шийдвэр байсан гэж хэлж болно. Учир нь, бүтэн 38 жил хоёр орны дундын өмч байсан үйлдвэрийг 100 хувь монголчуудын өмч болгож, түүнийхээ 49 хувийг нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн онд хувийн хэвшилд өгсөн нь ардчилалын 26 жилийн түүхэнд гарч байгаагүй үзэгдэл, дэвшил болсон юм. Үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд өгч, "Эрдэнэт" үйлдвэрийн хамт олонд бизнесийн шударга зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөнд олон хүн талархан хүлээж авсан байдаг. Гагцхүү төрийн эрхийг залгамжилж авсан өнөөгийн эрх баригчдад л мань эрийн шийдвэр таалагдаагүйг өнгөрсөн цаг хугацаа гэрчилнэ. Тиймдээ ч тэд баруун, солгойгүй "Эрдэнэт" үйлдвэрээр улстөржиж, эцэст нь "хүслээ гүйцээх" гэж өнөө, маргаашгүй парламентын түвшинд асуудлыг авч хэлэлцэхээр оруулж ирээд байна.

Хэдийгээр "Эрдэнэт" үйлдвэрийн хувийн хэвшилд байгаа 49 хувь буцаад төрийн өмч болох эсэхийг ирэх пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боловч үндсэндээ эрх баригч намынхан ардчилалаас алхам ухарсан шийдвэртээ хэдийнэ байр сууриа нэгтгэжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг бүтэн дөрвөн цаг зөвхөн "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг хэлэлцсэн байна. Хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нар оролцсон нь тэд эл асуудалд өндөр ач холбогдол өгч байгаа нь харагдана. Өмнө нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг ОХУ-ын Засгийн газар болон “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт" үйлдвэр, “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг "Монголиан Коппер Корпорейшн" ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлтээ гаргаад байсан билээ.

Уг дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүй болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, баасан гарагт УИХ-ын Даргын зөвлөлийн хуралдаанаас чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэхээр оруулж ирээд байгаа нь энэ юм.

Бүлгийн хуралдаанд Ажлын хэсгийн дүгнэлттэй санал нэгдээгүй Б.Дэлгэрсайхан гишүүн гадаадад томилолттой тул ирээгүй аж. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр намын нөхдөдөө "Асуудалд хэт улайрч байж, саалийн ганц үнээгээ ор мөргүй тавьж туух вий" гэж сануулж байсан Л.Элдэв-Очир гишүүн ч оролцоогүй талаар эх сурвалж өгүүлэв. Түүнчлэн "Хувийн хэвшлийнхээ өмчийг төр булаан авах нь зохимжгүй. Асуудалд наана цаанатай хандах учиртай" гэх байр суурийг Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар нарын гишүүн ч илэрхийлжээ. Гэвч олонх гишүүн Ажлын хэсгийн дүгнэлтэд дурьдсанчлан “Эрдэнэт”-ийн 49 хувь Монгол Улсын тодорхой хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг онцолж, Засгийн газар “Монгол зэс” корпорацитай хэлцэл хийх замаар эзэмшлээ нэмэгдүүлэх нь зүйтэй" гэж үзжээ. Товчхондоо, эрх баригчид хувийн хэвшилд шилжүүлсэн "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг буцаагаад төрийн өмч болгох дээр санал нэгдсэн төдийгүй бүх тохироогоо хийчихсэн гэсэн үг. Харин өнөөдөр байнгын хорооны хурлаар "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг хэлэлцэхдээ байр сууриа нэгтгэсэн гишүүдийн олонх дэмжих нь эргэлзээгүй болоод байна.

Гэхдээ уншигчид анзаарсан бол Ажлын хэсгийн дүгнэлтэд "Уулын баяжуулах "Эрдэнэт”-ийн 49 хувь Монгол Улсын тодорхой хууль тогтоомжийг зөрчсөн" гэдгийг онцолжээ. Гэтэл Монгол Улсын гурван шатны шүүхийн аль нь ч ийм шийдвэрийг гаргаагүй. Үүнээс үзэхэд, зөвхөн тэд л өөрсдөдөө таалагдсан дүгнэлтээ гаргаж, түүнийгээ биелүүлэх гэж улайрч суугаа нь тодорхой дүр зураг бууж байна. Тэгвэл "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төр буцааж авах нь хэнд ашигтай вэ. Ард түмэнд лав биш. Ашигтай биш гэдгийг нь өнгөрсөн хугацаанд хангалттай харсан, мэдэрсэн. Хэдийгээр эрх баригчид наанаа "Иргэд, ард түмний өмч болно" гэж байгаа ч үнэн хэрэгтээ өнөөх шахааны бизнесээ цэцэглүүлж, төрөөс төрсөн тэрбумтны тоогоо нэмэхийг л санаархаж байгаа нь илт. Тиймдээ ч нөхдүүд өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэрээр ингэтлээ улстөржиж, хувийн хэвшилд шилжүүлсэн 49 хувийг төрийн мэдэлд авахаар улайрч суугаа биш гэж үү. Харин эсрэгээрээ тус үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд нь үлдээснээр шахааны бизнес хумигдахаас эхлүүлээд хаалттай байсан олон асуудлыг нээлттэй болгох боломжтой болсон байв. Үр дүнд нь аяндаа хэмнэлт бий болж, гол нь монголчуудыг ойрын 40 жил дангаараа ч тэжээх чадалтай "Эрдэнэт" үйлдвэр санхүүгийн хувьд ч шилэн байх боломж бүрдэж, адаглаад шахааны бизнес гээч зүйл алга болно гэсэн үг. Энэ бүхний ашгийг иргэд хүртэнэ. Харамсалтай нь...

Өглөөний сонин
Б.Төрбат

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-02-08 14:27:11
    luiwardaad awchihsan ymiig huuli nomiin daguu tur erguulj awah heregtei. luiwardaj awah bolmj olgoj nuhtsul burduulsen saihanbileg terguutei nuhduuded tohiroh.....
    202.9.43.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Tor tomor nuuree odoo l garga l daa 2017-02-08 09:51:51
    za buzaawal buzaal daa yugiin yariad hoorood baidag b naaa
    49.0.187.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-08 06:04:34
    Хууль бусаар хулгай хийж авсан бол буцааж авах л хэрэгтэй шүү дээ, битгий худлаа хүмүүсийн толгойг эргүүлээд бай, хулгай хийгээд авчихсан нь зөв юм уу
    103.26.193.172
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-08 05:35:26
    энэ капиталын дээрэмчин үеийн дуу бна аа,хөгжсөн,нийгмийн тал нь илүү болсон, хоцрогдсон хог, аль эсвэл хүзүүгүйн хүзүү юм уу, цаадах чинь үүнээс нилээдийг хусс...
    49.0.186.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Элбгээ 2017-02-08 05:05:18
    Би ч гэсэн тороос монго аваад Эрдэнэтиин 49% -ииг авчихмаар баштээ. Болдог юм байна шуу дээ. Иим хулгай хиисэн хумуусээ сайн шалга . Хууль хана бн. Шударга байл...
    185.27.68.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Gochoo 2017-02-08 04:10:49
    Bidnii hadgalamjiin mungiig oroltsuulj awsan geed bn unen bol ni bas naad erdenetees chin huwi awiya l da
    103.26.195.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-02-08 03:43:38
    Hulgaichdii ni ustgaad ard tumend butsaaj uguh estoi shuudee
    103.212.116.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Өлзийбаяр 2017-02-08 03:09:50
    Төрийн мөнгөөр төрийн өмчийг хууль бусаар хуйвалдан худалдаж авахыг хувийн хэвшил гэх үү. Хувиасаа мөнгө гаргаад хууль ёсоор хувьдаа авахыг хувийнх гэнэ.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Больхи арга!!!! 2017-02-08 02:51:15
    49%-ийн эзэмшигч нь ОХУ байсан, худалдсан нь буруу гэвэл оросыг л буруутгах ёстой!!! Оросууд худалдах эсэхээ УИХ-аас асуух ёстой юм уу? Тэнэглэлд хязгаар алга
    202.179.24.108
    Мэдэгдсэн Хариулах
  • "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь Монгол Улс 2017-02-08 02:46:19
    100 хувь ард түмний өмч болох ёстой үйлдвэрийг Сайханбилэг бусад луйварчидтай нийлж иджээ. УИХ-ын гишүүн асан Ганхуяг 49%-ийн авсан мөнгөний 70 %-ийг Монгол бан...
    183.81.171.134
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-02-08 02:39:02
    Hulgaich Elbegdorjiin site yu geed baina ve? Hamsaatan M.Enkhbold daraagiin erunhiilugch bolno gej bitgii gorid.
    75.66.200.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-08 02:29:30
    Эрдэнэтийг яагаад судалж ажиглахгүй бна Ерөнхий сайдаа Ажиглах чинь таны үндсэн зарчим шүү дээ
    202.179.4.250
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-08 02:20:40
    Буцааж авбах эрх нь Оросод л байгаа,буцааж аваад Хятадуудад зарчихвал бид яах юм бэ
    59.153.113.122
    Мэдэгдсэн Хариулах
    • П 2017-02-08 02:53:07
      Өөрийн хувиа нэгэнт зарсан. Тэгээд л Оросын эрх дууссан. Орос авах бол 400 сая долларыг Монгол банк, Хөгжлийн банканд төлөх ёстой.
      183.81.171.134
      Мэдэгдсэн Хариулах
    • П 2017-02-08 02:51:14
      Буцааж авах Оросод байхгүй. Өөрийн нэгэнт зарсан. Тэгээд л Оросын эрх дууссан. Орос авах бол 400 сая доллоарыг Монгол банк, Хөгжлийн банканд төлөх ёстой. Тийм т...
      183.81.171.134
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-08 02:15:56
    төр дээрэмдэж аваад , идэж уугаад дампууруулна да. сонгууль болгоны дараа захирал нь шоронд явдаг газар болно
    202.21.111.10
    Мэдэгдсэн Хариулах
  • MAN d 2017-02-08 01:52:03
    turd butsaaj avaad.. shudargaar neeltte tender zarlaj ug..luivardaj avsan duraakuudiij shorond n hii
    43.242.241.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Нара 2017-02-08 01:37:41
    Луйвардсан юмаа зугээр буцаагаад ог!
    70.175.62.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2017-02-08 01:34:19
    49 хувь авсан нөхдүүд чинь хувийн хэвшил биш хулгайч нар ш дээ
    103.212.116.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2017-02-08 01:18:50
    49 хувийг авсан улсууд төрөөс мөнгөө аваад л энэ асуудлаа хаясан нь дээр шүү дээ. Төр гэдэг чинь бидний сонгосон машин шүү дээ. Бараг л ард түмэн гэсэн үг.
    66.181.189.203
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2017-02-08 02:41:53
      Ард түмнийх юм бол бид тэндээс ямар ногдол ашиг хүртсэн юм бэ? Чи бид хоёр Нямдоржийн хүү шиг шахаа хийж чадсан билүү???
      202.5.196.66
      Мэдэгдсэн Хариулах
      • П 2017-02-08 02:54:17
        Таны эрүүл мэнд, хил хязгаар хамгаалах гээд та их ашиг хүртсэн шүү
        183.81.171.134
        Мэдэгдсэн Хариулах
  • 001 2017-02-08 01:13:01
    Төрийн мөнгөөр худалдаад авсан юм чинь төр нь авч яагаад болохгүй гэж, луйварчдын түрүү барьдаг юм нь Монгол авчирсан бас шахааны бизнес 2 л юм даа
    103.26.193.91
    Мэдэгдсэн Хариулах