А.Цогцэцэг сайд албан тушаалаа урвуулан ашигласан уу
“Харвони” эмийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн санаачилгаар гаргасан Засгийн газрын шийдвэрийн дагуу элэгний С вирусийн эсрэг “Архангай аймгийн 45-60 насны элэгний вирустэй иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болсон. Тэгвэл Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ хамтран АНУ-ын “Гилеад сайнс” компанийн буцалтгүй тусламжаар нийлүүлж буй “Харвони” эмийг  элэгний С вирүсээр өвчилсөн хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны түвшин доогуур, орлого багатай иргэд, мөн эрсдэл дунд ажилладаг эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудад олгохыг шаардаж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хандиваар орж ирсэн Харвони эмийг  Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг албан тушаалаа урвуулан ашиглаж зөвхөн өөрийн төрсөн нутаг болох Архангай аймагт хуваарилах хууль бус шийдвэр гаргасныг эсэргүүцэж ийнхүү мэдээлэл хийсэн байгуулсан юм.

Тэд мэдээллийнхээ үеэр “2015 онд ЭМЯ-наас гаргасан албан ёсны судалгаанаас үзэхэд элэгний хавдрын шалтгаант нас баралт Сүхбаатар, Дундговь, Дорнод, Увс аймагт хамгийн өндөр байгаа бөгөөд элэгний хавдрын өвчлөлөөр Архангай аймаг хамгийн бага үзүүлэлттэй байгаа юм. Гэтэл нийт монголчуудын эрх ашиг, эрүүл мэндийн төлөө бодлого хэрэгжүүлж, шийдвэр гаргах ёстой Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болсон мэт авирлаж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан.
Тиймээс буруу гараар орж болзошгүй байгаа хандиваар ирсэн Харвониг олон нийтэд ил тод байдлаар элэгний С вирүстэй, эмээ авч хүчрэхгүй байгаа эмзэг бүлгийн иргэдэд, мөн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж халдвар авсан эмнэлгийн эгэл жирийн ажилтнуудад  хуваарилах нь шударга ёсонд нийцнэ гэдгийг тэд шаардаж байгаа аж.
Иргэдийн дунд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг элэгний өвчлөл хамгийн бага байгаа Архангай аймагт хандивын Харвониг олгохоор ийнхүү улайрч буй нь 2020 онд УИХ-д нэр дэвших замаа засч байгаатай холбоотой гэх хардлага ч байгаа юм.
Хэрвээ Эрүүл мэндийн сайд элгэн түмэндээ элэг буруу хандаж, иш мухаргүй зүтгэж байгаа энэ үйлдэлдээ дүгнэлт хийж, алдаатай шийдвэрээ эргэж харахгүй бол түүнтэй шийдвэртэй тэмцэнэ гэдгээ ч тэд мэдэгдэж байна.
Хэдийгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирүсийн эмэнд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа ч бор хоног, шар өдрийг өлөн зэлмүүхэн өнгөрүүлж буй ядарсан иргэдийн тухайд, бусдын эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж, цалингаас цалингийн хооронд амьдарч буй эмнэлгийн эгэл жирийн эмч сувилагч, асрагч ажилтнуудад элгээ эмчлүүлэх эдийн засгийн боломж байхгүй байгаа юм. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон тэдэнд хандиваар орж ирсэн Харвониг хатуу хяналтын дор, ил тод олгох нь нүдээ олсон, байгаа оносон хэрэг болох юм. Түүнээс биш хэн нэгний нутаг ус, жалга довныхондоо нүүр тал олох гэсэн, улс төрийн холын ашиг хонжоо харсан увайгүй шуналыг гүйцэлдүүлэхэд хандивийн Харвониг үрэн таран хийх нь утгагүй” гэлээ.
 


П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-02-10 15:40:37
    ONOM gedeg sangiin erkh ashig hundugduud bgaa bolohoor l uheh geed bna. ternees bish tedend ali aimagt baih ni hamaa baihgui. Uursduur ni damjij orj ireguid uhe...
  • zochin 2017-02-08 17:18:14
    Ajlaa es zvitei hiih chadvargvi said ogtsot ogtsog hoogdohoosoo omno ooroo ogtsog.Chinii shunal hyazgaargvi shvv dee
  • Irgen 2017-02-08 14:20:01
    Saidaa tanid mash ih bayarllaa taniig bid 2020 ond arhangaigaas devshvel bid bugd taniigaa songono. Manai aimag C virusnii tsum ni bolvhihson baisan yum. Ta mun...
  • Иргэн 2017-02-08 06:07:53
    Монгол Улсын эрүүл мэндийн сайд гэдгээ сайн ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Явцуу эрх ашигт хөтлөгдөж явах хэрэггүй.
  • Llllllllllllll 2017-02-08 06:03:40
    Yostoi hiij chadahgui bnaaaaaaaaaa
  • иргэн 2017-02-08 04:39:50
    хувийн эмнэлэг, эмийн сан, эм ханган нийлүүлэх кампани, эмийн үйлдвэртэй, асар ашиг сонирхлын зөрчилтэй энэ сайдаа ингээл байлгаад байх юм да. МАН муухай харагд...
    • Saidad 2017-02-10 19:57:56
      Ta er ni shudraga ajillaj bolxgui bna u?!!! Shudrag baildaa ,,,tanii tomilgoo taslgdxgui bna!!!!
  • Очирбат 2017-02-08 01:59:04
    эмчээ хийгээд л явбал болох юм биш үү. Сайд хийх чадваргүй хүн гэдэг нь олон зүйл дээр харагдаж байна. Урд нь ярьж байсан мэдэгдэл, ярилцлага маш муу
  • byamba 2017-02-07 15:28:12
    Medremjgui medrel avgai honotsiin setgeltei tenegiig zail;uulaachee Yun ter jalga dov ovchin zovlond hurtel ochuuhen usel gargasan yamar sovestgui durak ve
  • хххх 2017-02-07 13:04:23
    өмхий авгай огцор
  • zochin 2017-02-07 12:23:05
    ene saidad hiisen yum harin ch bii chadaj bn gehdee ene shiidver arai bolohgui shuu, huniig dandaa buu muulaachee am muutai heruul hovoor duuren bn shuu
  • юу вэ 2017-02-07 11:31:37
    энэ бид хоёр яаж улсын их хурлын гишүүн болдог юм арай үгйү байлгүй дээ сайдын ажлаа хийж чадахгүй байна дүүрэг өрхийн эмнэлэг дээрээ очоод хараач юу хийгээд ...
  • иргэд 2017-02-07 11:03:19
    Ингэж үглэж дуулаж байхаар энэ авгайг л зайлуулчихалдаа.
  • ZOCHIN 2017-02-07 10:55:37
    EUROPE-D BOL SHUUD OGCORNO DOO. MONGOLD BOL XARIN DEVSHIJ MAGADGYI…
  • UB 2017-02-07 10:27:31
    Ogtsorson deer ee. Huuli zurchij bn sh de. Eruul mendiin uilchilgee tegsh hurteemjtei gesen zaalt zurchsen. Yostoi Arhaingai daa ochood said dargaa hiisen deer