Хүнсний ногооны сортын 60 хувь, жимс, жимсгэний 70 хувь нь Монголд тариалагдаж байна
ХХААХҮ-ийн сайдын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2017.02.07/ боллоо. Хуралдааныг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлд хандах нийгмийн хандлага, эрс идэвхжин шинэчлэгдэж байгаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагын зүгээс сэтгэл хангалуун байна. Манай салбарын эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажлын үр дүнд үр тарианы 96 сорт, төмсний 14 сорт, хүнсний ногооны 39 сорт, жимс жимсгэний 16 сорт тус тус бүтээж шалгаруулсан. Үүнээс гадна төрөл бүрийн таримлуудыг тарималжуулж ургуулах 120 технологийн зөвлөмж боловсруулж  үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Судлаачдын боловсруулж баталгаажуулсан үр тарианы сортын 30 хувь, төмсний сортын 100 хувь нь, хүнсний ногооны сортын 60 хувь, жимс, жимсгэний 70 хувь нь Монголд тариалагдаж байна.

Түүнчлэн мал аж ахуйн салбарт адууны 1 үүлдэр 3 омог, тэмээний 3 үүлдэр, үхрийн 3 үүлдэр, хонины 22 үүлдэр, ямааны 4 үүлдэр, 5 омог бий болж баталгаажсан байна. Мал эмнэлгийн салбарын эрдэмтэн судлаачдын 4 нээлт Дэлхийн шинжлэх ухаанд бүртгэгдэж, 64 малын эмчилгээний вакцин, оношлуур, 72 эм, био бэлдмэл бий болсон байна. Үр дүнг нь шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой 200 гаруй технологи, бүтээгдэхүүн бэлэн болоод байна. Энэ бол чамлалтгүй үзүүлэлт” гэдгийг онцоллоо.

Хуралдаанд “Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан ба хөгжлийн гарц”,  “Мал аж ахуйн шинжлэх ухааны өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Мал эмнэлгийн шинжлэх ухааны өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Газар тариалангийн шинжлэх ухааны өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Хүнс үйлдвэрлэлийн шинжлэх ухааны өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухааны өнөөгийн байдал, цаашдын зорилт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, эрдэмтдийн зөвлөл цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Мөн энэ үеэр инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдсэн юм.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • malaa eruuljuul 2017-02-07 14:28:53
    busad n yah ve, malaa eruuljuul said guia.
    220.191.168.22
    Мэдэгдсэн Хариулах