“Велл март” –д гарсан галын улмаас түрээслэгчдийн 1.8 тэрбумаар үнэлэгдэх бараа материал шатсан гэв
Баянзүрх дүүргийн нутаг дэвгэр Ботаникийн эцэст байрлах “Вел март” худалдааны төвд өнгөрсөн шөнө  гал гарсан талаар бид мэдээлсэн.  Дуудлагын дагуу онцгой байдлын гал унтраах 63, 35, 10, 14-р ангийн нийт 57 албан хаагч ажиллаж галыг  унтраасан байна.  Гал нийтдээ зургаан цаг үргэлжилсэн гэж онцгой байдлын албанаас мэдээллээ.
 
Галын улмаас тус төвийн хоёрдугаар давхар бүрэн шатсан байна. Энд 60 гаруй түрээслэгч лангуу ажиллуулдаг байжээ.   Өөрөөр хэлбэл тэдгээр түрээслэгчдийн бараа материал бүхэлдээ шатаж дууссан аж.  Тэгвэл түрээслэгчид галын улмаас 60 лангуу тус бүртээ 30-40 сая төгрөгийн бараатай байсан гэж үзвэл нийтдээ 1.8 тэрбум төгрөгийн  хохирол учирсан хэмээн ярьж байна.
 
Одоогоор  галын шалтгаан болоод  хохирлын хэмжээг тогтоохоор БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналтын байцаагч, шинжээч нар газар дээр нь ажиллаж байгаа аж.
  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • з 2017-02-07 08:12:11
    тэнэг лалрууд вэ
    103.229.121.88
    Мэдэгдсэн Хариулах