Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байлаа. Тус байнгын хороо Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдсон, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм.
Өмнөх хэлэлцүүлгийн үеэр уг хуультай холбоотой ОУВС-гийн хэлэлцээртэй холбоотой хойшлуулах саналыг гаргаж байсан юм. Харин энэ удаад ОУВС-гийн хэлэлцээр үргэлжилж байгаа хэдий ч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа. Үүнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “ОУВС-тай гэрээ хэлэлцээ хийж байгаа нөхцөл дотор орсон энэ асуудлаар би Засгийн газар, Сангийн яамнаас бичиг хүсээд байгаа. Хөгжлийн банкны тухай хуулийг энэ хэлбэрээр батлахад асуудалгүй гэсэн бичиг хэрэгтэй байна. Гэтэл одоо хүртэл өгөөгүй байгаа. Яагаад гэвэл бид улсын төсөвтэй тэнцүү хэмжээний төсвийг гаргаж байна. Одоо та бүхэнд бичиг байхгүй бол үгээр хэлчих. ОУВС энэ асуудалд ямар ч хамаагүй гэвэл түүнийгээ хэлчих. ОУВС-тай итгэлтэй найдвартай харьцах ёстой” гэсэн юм. Үүнд “Хөгжлийн банкинд хөндлөнгийн аудит орсны дараа бид тодорхой байр сууриа илэрхийлнэ. Түүнээс наана өгөх болохгүй гэсэн хариу өгсөн” гэх хариултыг албаныхан өглөө.
Тиймээс ОУВС-тай ойлголцоогүй асуудлыг хэлэлцэхээс хойшлуулах горимын саналыг тус байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гаргаж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив.

П.Гоо
olloo.mn
olloo.mn