This text will be replaced

Дэлхийн хамгийн анхны мөсөөр урлан бүтээсэн номын сан Байгаль нуурт нээгдлээ. Энэхүү мөсөн номын санг байгуулахын тулд 200 гаруй тонн хэмжээтэй мөсийг ашигласан байна.

Уран бүтээлчид нийтдээ 420 ширхэг ном хэлбэртэй дөрвөлжин том мөсөн ном бүтээж, тэдгээр номон дээр 1000 гаруй богино хэмжээний үгсийг сийлжээ. Тэдгээр үгс нь дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийн илгээсэн хүсэл юм байна. Тухайлбал,  Англи, Хятад, Солонгос, Герман, Франц улсаас хүмүүс онлайнаар хүслээ бичиж илгээжээ.

Хүн төрөлхтний хүслийг шингээсэн энэхүү гайхалтай мөсөн номын сан Байгаль нуурын эрэг дээр дөрөвдүгээр сар хүртэл байх гэнэ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.