“Well mart” худалдааны төвд гал гарч хоёрдугаар давхар нь бүрэн шатжээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвгэр Ботаникийн эцэст байрлах “Well mart” худалдааны төвд өнгөрсөн шөнө  гал гарчээ.  Дуудлагын дагуу онцгой байдлын гал унтраах 63, 35, 10, 14-р ангийн нийт 57 албан хаагч ажиллаж галыг  унтраасан байна.
 
Галын улмаас тус төвийн хоёрдугаар давхар бүрэн шатсан байна. Энд 40 гаруй лангуу үйл ажиллагаа явуулдаг байжээ.  Одоогоор  галын шалтгаан болоод  хохирлын хэмжээг тогтоохоор БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналтын байцаагч, шинжээч нар газар дээр нь ажиллаж байгаа аж.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.