Антибиотикийн анагаах хөг өнгөрөх нь

Хүн гэдэг амьтан энэ хорвоо дээр үр, удмаа үлдээж, тэднийхээ сайн сайхны төлөө амиа өгөхөөс ч буцдаггүй. Гэхдээ үр, хүүхдийнхээ төлөө бүхнийг хийнэ гээд өөрийнхөө гараар хүүхдэдээ хор уулгаж буйг анагаахын салбарын эрдэмтэд өдөр бүр бидэнд сануулж байна.

Гэхдээ энэ аймшигтай бөгөөд харамсалтай үзэгдэл манай улсад их байгаа гэдгийг онцолъё. Энэ бүхэн зөвхөн та бидний хариуцлагагүй, хэнэггүй зангаас болж эдүгээг хүртэл оршин буй билээ. Учир гэвэл манай улсын захын нэг эмийн санд “Хүүхэд маань ханиалгаад байна ямар эм авбал зүгээр вэ” гэх эцэг, эхийн асуултад “Хий ханиалгаж байна уу, цэр гарсан уу.

Энэ эмнээс авчих. Өдрийн гурваар уулгаарай” хэмээн хээв нэг хариулж зогсох эмийн санчийн энэ дүр төрх хэвийн нэг үзэгдэл болсон. Хэн ч сонссон эмч, өвчтөн хоёрын хооронд өрнөж буй мэт энэхүү харилцан ярианы дүр төрх бүр эм үйлдвэрлэгч томоохон компанийн нэрийн эмийн сангуудад хүртэл өрнөнө. Ингээд хэлэхээр миний юу өгүүлэх гэсэн минь тодорхой болох биз.

Эмийг эмчийн зааваргүй хэрэглэх нь буруу гэдгийг мэддэг хэдий ч бид нүд нь балай, чих нь дүлий хүн шиг харсан ч хараагүй юм шиг явцгаадаг. Магадгүй та өнөөдөр анагаах ухааны салбар болон эрдэмтэн мэргэдэд итгэж сэтгэл амар алхаж байж болох юм. Гэхдээ сүүлийн үед дэлхийн анагаах ухаан хүртэл антибиотикийг зөв зохистой хэрэглэхгүй бол хүн төрөлхтөн 2050 он гэхэд нянгийн гаралтай өвчний эсрэг ямар ч эмчилгээгүй болно гэдгийг анхааруулж байна. 

Тодруулбал, дэлхийн анагаах ухааны эрдэмтэд эдүгээг хүртэл нийт 100 гаруй төрлийн антибиотик гарган авчээ. Харамсалтай нь түүний 60 төрлийг нь эсэргүүцэх чадвартай нян, вирусүүд шинээр гарч ирсэн аж. Одоогийн байдлаар нийт 40 гаруй төрлийн антибиотикийг хэрэглэх боломжтой бөгөөд тэдгээрийг эсэргүүцэх чадвартай шинэ төрлийн нян жил бүр гарч ирсээр байгаа гэнэ.

Хэрвээ хүн төрөлхтөн антибиотикийг буруу хэрэглэсэн хэвээр байвал 2050 он гэхэд нян, вирусийн гаралтай өвчнийг эсэргүүцэх ямар ч эмчилгээгүй болно. Энэ статистик тоо баримт эрс тэс уур амьсгалтай, томуу, томуу төст өвчний гаралт өндөртэй улсад улам ойртох ч магадлалтай.

Өвлийн улиралд эмнэлгийнх ор битгий хэл шал нь хүртэл ханиад хүрсэн бага насны хүүхдүүдээр дүүрдэг манайх шиг улсад антибиотикийн хэрэглээ маш чухал. Ялангуяа хууль эрхзүйн орчин нь бүрдсэн хэдий ч хэрэгждэггүй улсад энэ асуудал бүр ч хүндээр тусна.

Гэхдээ энэ бүх аюулаас өөрсдийгөө болон үр, хүүхдээ хамгаалах хамгийн энгийн арга бол эмчийн жороор эм хэрэглэх гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулж буй. Түүнчлэн манай улсын анхан шатны эмнэлэгт үзүүлэхээр ирж буй ханиадтай хүүхдүүдийн 90 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар 1-2 төрлийн хүчтэй антибиотик хэрэглэчихсэн байдаг байна.

Энэ нь тухайн өвчний нянг антибиотикт дасгадаг аж. Ингэснээр антибиотикийг эсэргүүцэх чадвартай нянгууд үүсдэг байна. Энэ мэтчилэн хүүхдийнхээ төлөө хэмээн дур мэдэн эмийн сангаас авч өгсөн хүчтэй антибиотик таны хүүхдийн ирээдүйг аажим, аажмаар устгаж байна. Манай улсын иргэд дунд жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр хэмээн эмч нарт итгэдэггүй муу тал бий. Гэхдээ номын дууг нь сонсож, сурах ёстой зүйлийг нь сураад мэргэжлийн диплом өвөртөлсөн эмч нар таны хүүхдэд антибиотик бичиж өгөхгүй нь тодорхой.

Мэргэжлийн эмчид биш хэн нэгний аманд итгэж хэлсэн болгоныг нь хүүхдэдээ уулгасаар байвал таны хүүхэд эцэстээ ямар ч эмчилгээгүй болж дуусах нь. Үүнд төр засгийн оролцоо ч чухал. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өдөр, шөнөгүй гарах хүчтэй антибиотикийнхаа сурталчилгааг хязгаарлаж, ард иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулахгүй бол нэг л өдөр Монголчууд эмчилгээгүй болоход ойрхон болсон байна.

Энэ аюул ойртсоныг захын нэг эмийн сангийн худалдагч “Эм авъя” гэх асуултад “Ямар эм авах вэ” гэх ганцхан асуултаараа хариулаад өгнө. Уг нь эмийн санч нар юун түрүүнд эмчийн жор байгаа эсэхийг асууж, үүнийхээ дараа тухайн хүнд үйлчлэх ёстой. Гэтэл эмийн бизнесийн сүлжээ, төр засгийн буруу үйл ажиллагаанаас болж ард иргэд хохирсоор байна.


Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-02-07 06:15:51
    антибиотикийг үнэгүй тарааж байгааг юу гэж ойлгох юм бэ. жинхэнэ антибиотикийн замбараагүй хэрэглээг бий болгож бгаа юм биш үү.
    150.129.143.52
    Мэдэгдсэн Хариулах
  • Хууль байхгүй юм чинь аргагүй ш дээ 2017-02-07 05:28:18
    Антибиотикийг зөвхөн эмчийн жороор олгоно гэсэн хууль байхгүй, эмийн сангууд дураараа зарж байгаа тохиолдолд мэдлэггүй ард иргэд ямар ч буруугүй.
    122.201.24.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-02-07 05:10:20
    Хан уул дүүрэгт байгаа жаргалсайхан эмч бол дан антибиотик бичиж өгнө. Бас ирсэн хүүхэд болгонд багтрааны эсрэг гээд тариа хийгээд явуулаад байдаг шүү дээ
    24.64.145.12
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2017-02-07 06:17:19
      наад эмч чинь бурхан болчихсон юм биш үү. Уг нь сайн эмч бсан юм.
      150.129.143.52
      Мэдэгдсэн Хариулах
  • onom 2017-02-07 02:47:49
    Эмчийн жороор олгоно. Эмийн санч жоронд бичсэн дагуу уух зааврыг бичээд өвчтөнд өгнө. Антибиотикийг эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Зааваргүй, эмийн санчий...
    116.68.148.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-07 02:44:06
    50-иас дээш насны гавьяат эмч нар антибиотикийг бичсээр, үүгээр эмчилсээр л байна, үүнийг тэгээд юу гэх вэ, буоуу гэх үү, эсвэл эмийн санд зарахыг нь хорилдоо
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах