Төсвийн тодотголоо эргүүлэн татахыг санууллаа
 
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, 2014 оны Төсвийн тодотголын төсөл болон бусад асуудлаар хуралдсан байна. Эдийн засгийн хямралаас яаж богино хугацаанд гарах вэ гэдэг  өнөөдөр Монголд хамгийн номер нэг асуудал болоод байгаа. Тиймээс ч МАН-ын бүлэг энэ асуудалд жилийн өмнөөс анхаарч 14 ажил хэрэгч санал гаргаснаас 12 нь эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолд туссан. Энэ тогтоол батлагдсан өдрөөс эхлэн нийгэмд бий болсон хамгийн том хүлээлт  бол одоо л нэг хямралыг давах шийдлээ хүлээсэн томоохон ажлууд хийгдэх нь гэсэн хүлээлт байлаа. Харамсалтай нь дээрх хүлээлтийг хэрэгжүүлэхэд гол суурь болох учиртай Төсвийн тодотголыг  Засгийн газар  дэндүү хариуцлагагүй байдлаар оруулж ирлээ. Өөрөөр хэлбэл үг үйлдэл яаж зөрдгийг Засгийн газраас оруулж ирсэн Төсвийн тодотгол харууллаа гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ. 
 
“МАН-ын бүлэг Засгийн газарт хандаж Төрийн данхайсан бүтцийг цомхон болго, улс орны төсөв санхүү хүндэрсэн энэ үед урсгал зардлыг бууруулж хэмнэлтийн горимд шилжүүлээчээ гэсэн асуудлыг тавьж байсан. Мөн ханшаа зөв тооцоолохыг сануулсан. Өнөөдөр нэг ам доллар 1820 төгрөгт хүрсэн. Гэтэл төсвийн хуулинд 1384  байхаар тооцож суулгасан байгаа. Тиймээс бодит байдалтай нийцүүлж үнэн зөв тооцоон дээр үндэслэн улсынхаа төсвийн орлого зарлагыг тооцож яваачээ гэсэн шаардлагыг МАН-ын бүлэг тавьсан. Гэтэл энэ шаардлагуудын аль нь ч төсвийн тодотголоор орж ирсэнгүй. Мөн Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны  өрийг төсөвтөө суулга гэсэн шаардлагыг ч бид тавьсан. Харамсалтай нь бас л тодотголд суулгасангүй” гэж МАН-ын бүлгийн дарга онцоллоо. Уг нь  Засгийн газар 100 хоногийн хөтөлбөртэйгээ уялдуулж төсвийн тодотголоо өргөн барих ёстой байтал тэс хөндлөн ямар ч уялдаа холбоогүй тодотгол оруулж ирсэнд МАН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Тиймээс тоо нь худлаа бодлого нь худлаа орж ирж байгаа алдаатай төсвөө бодит байдалд нийцүүлэн Засгийн газар дахин хянаж нэг мөр сайтар боловсруулсан төсвийн тодотгол өргөн барих нь зүйтэй гэдэг дээр МАН-ын бүлэг санал нэгджээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dolgorhand 2014-05-12 10:00:27
    negent tusviin todotgol hiih gej baigaa um bol olon huuhed turuulsnees bolj nasnaasaa ert tetgevert garsan eejuudiin tetgeveriig nen yaraltai nemeechee, tsel zaluugaaraa albaduulan tetgevert huugduj garsan ehchuud unuudur amidrah argagui bolood bn shdee,
    103.26.194.20
    Мэдэгдсэн Хариулах