Вьетнам Улс цахим виз нэвтрүүллээ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар тус улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэлх хоногоор зорчих 40 улсын иргэд, түүний дотор Монгол Улсын иргэдэд цахимаар виз олгох туршилтын үйлчилгээг энэ сарын 1-ний өдрөөс 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.

Вьетнам улсад аялах хүсэлтэй иргэд https:www.immigration.gov.vn хаягаар цахим мэдүүлгийг үнэн зөв бөглөж, хүчин төгөлдөр паспортын хувь хүний мэдээлэлтэй хуудсыг хуулбарлан оруулах бөгөөд визний 25 ам.долларын хураамжийг шилжүүлснээр тухайн виз мэдүүлэгч иргэн мэдүүлгийн нууц дугаар хүлээн авна. Вьетнамын Цагаачлалын алба 3 хоногийн дотор мэдүүлгийг хянан үзэж, цахим виз олгоно. Харин виз олгоогүй тохиолдолд мэдүүлгийн 25 ам.долларыг буцаан олгохгүй юм байна.
 
Цахим визтэй иргэд тус улсын агаарын 8 боомт, хуурай замын 13, усан замын 7, нийт 28 хилийн боомтоор нэвтрэх боломжтой аж.


ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-02-06 17:26:00
    Америкэд алуулж бөмбөгдүүлж байхад нь Орос монголчууд мөнч их туслаж бидний цалингаас их татсан даа.Хариуд нь чөлөөлчихгүй л юм бна даа.
    202.9.40.61
    Мэдэгдсэн Хариулах
    • Энх 2017-12-02 14:36:12
      Чи ямар өлөв дөлөв гэсэн гуриа гар вэ.
      139.5.219.52
      Мэдэгдсэн Хариулах