УИХ-ын гишүүд шатраар өрсөлдөж байна
УИХ-ын  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ “УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтарч зөвхөн УИХ-ын гишүүдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ жил анх удаа албан ёсоор зохион байгуулж байна. УИХ-д шатрын спортыг дэмждэг, хөгжүүлэхийн төлөө явдаг, тоглодог гишүүд олон бий. Авхаалж, сэтгэн бодох, стратеги тактик гээд төрөл бүрийн чадавхийг суулгадаг оюун ухааны энэ спортыг хөгжүүлэхэд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулж, идэвх санаачилгатай ажилладгийг дурьдахад таатай байна. Үе үеийн парламентын гишүүд хоорондоо тоглож, хэн нь мундаг вэ гэдгээ сорьцгоодог ч албан ёсоор аварга тодроогүй. Тиймээс албан ёсоор аваргаа шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн” гэв.

 

 

Өнөөдөр эхэлсэн энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд

 

- УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
- УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

- УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
- УИХ-ын гишүүн Г.Занданшатар
- УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

- УИХ-ын гишүүн А.Сүхбат
- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
- УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Л.Энхболд нар өрсөлдөж байна.

 

Эмэгтэйчүүдийн ангилалд:

- УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

- УИХ-ын гишүүн А.Ундраа

- УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар өрсөлдөж буй юм.

 

Тэмцээний нээлтийн үеэр УИХ-д шатрын спортыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллах болсныг дуулгалаа.

Тэмцээний дүн өнөө орой 18.00 цагт гарах юм байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • завтай юм 2017-02-09 10:07:10
    юун завтай юм бэ? улс орноо амаргүй байхад маасайтлаа зугаацаж суудаг. тэнэг юмнууд
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Gishuun 2017-02-06 14:16:27
    Shagnalaa avaad gants ym hamt olondoo avch ugluu.saihan shuu
    139.5.218.128
    Мэдэгдсэн Хариулах