Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагджээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд зарим шатахуун түгээх станцууд шатахууныхаа үнийг 100 төгрөгөөр нэмээд байгаа.Тухайлбал, “Шунхлай” болон “Петровис” ШТС-ийн хувьд АИ-92 бензинийг нэг литр тутамын үнийг 100 төгрөгөөр нэмсэн юм.  Энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл хийж  зарим мэдээллийг өглөө.

Яамны мэргэжилтний хэлснээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтөөс  хамааран  шатахууны үнэ ийнхүү өсөж байгаа аж. Тодруулбал газрын тос экспортлогч ОПЕК-ийн гишүүн орнууд өнгөрсөн арванхоёрдугаар сард газрын тосны экспортыг огцом бууруулах шийдвэр гаргасан нь дэлхийн зах зээл дээрх энэ бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлжээ. 

Улмаар манай улсын энэ оны нэгдүгээр сард экспортлосон шатахуун 41-60 орчим ам.доллараар өссөн нь шатахууны жижиглэнгийн үнэ  нэмэгдэхэд хүргэжээ. Ингээд Засгийн газраас зарим арга хэмжээг авч, энэ хүрээнд шатахууны онцгой албан татварыг  бууруулсан. Гэвч энэ хоёрдугаар сард  экспортолсон шатахууны үнэ нэмэгдсэнээр жижиглэнгийн үнэ ийнхүү өсжээ.

Иймээс  шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байгаа талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат мэдээллээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2017-02-20 14:58:03
    Шатахууны үнэ нэмсэн талаар төр засагтай тэмцэхээс илүү импортлогчидтой ярь, өөрөө бод, шатахуун одоогоор тээвэрт л хэрэглэгдэж байгаа
    139.5.219.180
    Мэдэгдсэн Хариулах
  • baatar 2017-02-07 09:16:16
    MAN ajlaa xii.!!!!!!!!! Es bogoos zaigaa tavi.baraa tavaariin une mash ix osojino.benzin mon osloo .bid zugeer tevcheertei ajil xiiixiig chin xuleej bna.
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Bb 2017-02-06 12:31:03
    Мэдээгээр байнгал манай улс 40 хоногийн нөөцтөй гэдэг. Тэгвэл наад оруулж ирж байгаа шатхуун чинь 40 хоногийн дараа нэмэгдэх ёстой бусуу...шуналын типүүдээ!!@
    103.229.123.151
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2017-02-06 10:44:37
    Yasan dundardaggui shunaltai huurnuud ve. Bugdiig ne mash undur torgo. Yaraltai shatahuunii uildveree bariachee.
    202.70.36.182
    Мэдэгдсэн Хариулах
  • ... 2017-02-06 09:35:22
    Oyungerel gej shunaliin tulam bolson deer MAN-iin deer garaad suutsan avgai 1 shirheg bna aa
    202.179.31.114
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-06 07:38:54
    наадуул чинь ман намынх болохоор хэн ч биднээр оролдож чадахгүй гэсэн шиг байна
    119.40.103.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2017-02-06 07:10:40
    Шатахууны үнэ дэлхийгээс бус оросоос л хамаатай бус уу монголын хил даваад л үнэ буурсан хямд байх юм чадахгүй бол оросуудад эрхийг нь өгчих
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • itgen 2017-02-06 06:43:29
    delkhii deer une duukhad buusan biluu?
    202.131.230.70
    Мэдэгдсэн Хариулах