Д.Оюунхорол: Тэр зургийг хэн тавьсан, юу хийснийг нь мэдэж байгаа
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлч өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа фото зургийнх нь талаар “Таны албан өрөөндөө гитар тоглосон зураг олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна. Учир нь төрийн түшээ хүн төрийн сүлд, төрийн тугныхаа хажууд архи согтууруулах ундаа хэрэглээд сууж байгаа нь зохистой биш гэсэн шүүмжлэл гарч байна” гэсэн асуултад хариулт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээ.  

Энэ талаар сайд Д. Оюунхорол “Би өөрөө гайхсан. Энэ зураг авахуулсан газар бол Төрийн ордон, Аялал жуулчлалын яамны өрөө ч биш. Өөрийнхөө байгуулсан сургуульд охиныхоо өрөөнд , сонгуулийн өмнө авахуулсан зураг. Би Төрийн ордонд 20 орчим жил ажиллахдаа албан өрөөндөө архи ууж байгаагүй. Тэр зургийг хэн тавьсан, юу хийснийг нь мэдэж байгаа" гэсэн тайлбар өглөө.

 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus