Голомт банк ахмад настны тэтгэврийг олгож эхэллээ

Голомт банкны Иргэдийн бизнесийн хэлтсийн захирал Т.Дэнсмаатай ярилцлаа.
 
-Арилжааны банкууд тэтгэвэр олгож эхлээд байна. Танай банкны хувьд энэ үйлчилгээг үзүүлэх бэлтгэл ажил хэр хангагдав? Бусад банкнуудаас ямар ялгаатай үйлчилгээ үзүүлэх вэ?

-Голомт банк нь  Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй салбар тооцооны төвөөрөө дамжуулан тэтгэвэр, тэтгэмж олгох үйлчилгээг үзүүлж эхлэхэд бэлэн болоод байна. Хорин хоёр жилийн түүхтэй манай банк нь дэлхийн жишигт нийцсэн банк санхүүгийн үйлчилгээг, харилцагчдадаатав тухтай тохилог орчинд үзүүлдгээрээ бусдаас ялгардаг.

Ийм ч учраас бид ахмадуудаа хүндэлсэн, тэдний эрх ашгийг дээдэлсэн ээлтэй үйлчилгээ, өрсөлдөхүйц нөхцөл бүхий бүтээгдэхүүнийг санал болгон ажиллаж байна. Тус үйлчилгээний нээлт  нь азай буурлуудаа хүндэтгэн золгодог Монгол түмний сар шинийн баяртай давхар тохиож байна. Иймээс бид ахмадууддаа зориулж гарын бэлэг бэлтгэсэн.
 
-Банк хэдийгээр цахимжиж байгаа ч ахмадууд маань тэр бүр ашиглаж чаддаггүй. Иймээс заавал банкинд очдог шүү дээ. Тэгэхээр  Голомт банк нь ахмадуудаа хүндэлсэн ямар  тусгай үйлчилгээ үзүүлэх вэ?
 
-Манай банкны бүх салбар, нэгжүүд нь өндөр настан, жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүй үйлчилдэг. Иймээс ахмадууд маань хөлөө өвтгөн дугаарлан зогсох, өөрийнхөө ээлжийг хүлээн суух шаардлагагүй юм.  Мэдээж манай бүх үйлчилгээний танхим тав тухтай тохилог орчныг бүрдүүлсэн учир ахмадууд маань Голомт банкаар үйлчлүүлэхдээ сэтгэл хангалуун байх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Ер нь ахмадуудыгаа заавал банк руу ирүүлж, явдал чирэгдэл учруулахгүй байх үүднээс хэд хэдэн үйлчилгээг бид санал болгож байна. Интернэт банк, мобайл банкны үйлчилгээ болон тэтгэврийн мөнгө нь шууд орчих цэнхэр Американ Экспресс карт болон  төгрөгийн картнаас сонгон хэрэглэх боломжтой юм. Ингэснээр ахмадууд маань өөрийн тэтгэврээ хэзээ ч, хаанаас ч хүссэн үедээ авах боломжтой юм.  

-Голомт банкнаас тэтгэврээ авахыг хүсэж байгаа хүн ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Юун түрүүнд та өөрт хамгийн ойр байрлах Голомт банкны салбар тооцооны төвд хандаж тэтгэврийн харилцах дансаа нээлгээрэй. Үүний дараа данс нээлгэсэн баримт болон банк солиулах хүсэлтээ өөрийн харьяа Нийгмийн даатгалын хэлтэстээ өгснөөр та Голомт банкнаас тэтгэврээ авах боломжтой.

-Танай банк тэтгэврийн зээл олгохдоо ямар зарчим баримталж байна вэ?  

-Манай банк нь тэтгэврийн зээлийг бүх салбараараа дамжуулан түргэн шуурхай олгоно. Мэдээж хамгийн бага хүүг санал болгож байна. Хэрвээ та 6 хүртэл сарын хугацаанд зээл авах бол нэг сарын хүү нь 1.25% байх юм. Түүнээс дээш хугацаанд зээл авах бол сарын 1.5%-ын хүүтэйгээр олгож байна.

-Ахмадууд маань бас  хуримтлал үүсгэх сонирхолтой байдаг?

-Хэрвээ ахмадууд маань тэтгэврээ хуримтлуулах хүсэлтэй байгаа бол бид тэтгэвэр буусан өдөр нь хадгаламж руу нь шууд мөнгийг нь шилжүүлэх үйлчилгээг үзүүлнэ. Нэг үгээр хэлбэл ахмадууд маань тодорхой нэг өдөр хадгаламжиндаа тэтгэврийн мөнгөө хийлгэх Захиалгат шилжүүлгийн үйлчилгээг сонгох боломжтой. Өмнө нь банкнаас тэтгэврээ авчихаад буцаагаад хадгаламжиндаа хийдэг байсан чирэгдлийг бид арилгасан гэсэн үг.

Ахмадууддаа санал болгоход Үндэсний хуримтлалын хөтөлбөрийг сонгоорой гэж хүсэж байна. Энэ хуримтлал нь монголын арилжааны банкуудаас хамгийн өндөр өгөөж болох 20%-ийн урамшууллыг танд олгохоороо давуу талтай юм.

Мэдээж та хуримтлал үүсгэснээр өөртөө болон үр, хүүхэд, ач, зээгийнхээ ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт хийх боломжтой болж байна гэсэн үг.
Нэг үгээр хэлбэл Голомт банкны хамт олон таны ачлалт аав ээж, өргөсөн өвөө эмээд тань хүндлэл дүүрэн үйлчилгээг зориулах болно гэдгээ илэрхийлж байна.

Ингээд нийт ахмад буурлууддаа удахгүй тохиох сар шинийн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Бусдад түгээх
  • gplus