
Талх-Чихэр ХК-ий нэрэмжит "Хэвийн боовны баяр" АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр/02.05/ Монгол бөхийн өргөөнд боллоо.
Барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хорооны бөх а.х.а Ш.Мөнгөнбаатар хоёр дахиа түрүүлж, Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Налайх дүүргийн харьяат Хантайшир дэвжээний бөх, а.х.а Ц.Бямба-Очир үзүүрлэв.
Их шөвөгт Завхан аймгийн харьяат, а.а Ш.Пүрэвгарьд, Увс аймгийн харъяат, а.а Цэ.Мөнхбаяр нар шалгарлаа.
Тавын даваа
1. Ш.Мөнгөнбаатар а.х.а–М.Еркебулан а.а
2. Ц.Бямба-Очир а.х.а –Ч.Мөнхтогтох а.н
3. Н.Золбоо а.х.а–Э.Энх-Амгалан а.х
4. Д.Тангад а.х.а–Х.Оргилболд а.а
5. Б.Серик а.а –Ц.Цогт-Эрдэнэ а.а
6. П.Мөнхбат а.а –Ш.Пүрэвгарьд а.а
7. Цэ.Мөнхбаяр а.а -Г.Ганбаатар а.а
8. Ч.Эрдэнэсайхан а.з –Б.Түмэндэмбэрэл а.з
Зургаагийн даваа
1. Ш.Мөнгөнбаатар а.х.а–Ц.Цогт-Эрдэнэ а.а
2. Ц.Бямба-Очир а.х.а–Д.Тангад а.а
3. Н.Золбоо а.х.а –Ш.Пүрэвгарьд а.а
4. Цэ.Мөнхбаяр а.а–Б.Түмэндэмбэрэл а.з
Долоогийн даваа
1. Ш.Мөнгөнбаатар а.х.а–Ш.Пүрэвгарьд а.а
2. Ц.Бямба-Очир а.х.а–Цэ.Мөнхбаяр а.а
Наймын даваа
1. Ш.Мөнгөнбаатар а.х.а–Ц.Бямба-Очир а.х.а
/түрүүлсэн/ /үзүүрлэсэн/
Б.Орхон