“Сар шинэ” арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг өнгөрсөн оныхоос буурчээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 23-наас ирэх сарын 3-нд зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын нэг, хоёр, гуравдугаар газар, тус газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн нохойт эргүүл, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлүүдтэй хамтран өдөрт нийт 307 чиглэлд 600 гаруй алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш долоо хоногийн хугацаанд 21 гэмт хэргийг илрүүлж, таван гэмт хэргийг таслан зогсоож, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 403 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 1.065 зөрчлийг илрүүлжээ. Өнгөрсөн сарын 23-29-нд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 14.184 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.881 нэгж буюу 49.4 хувиар, 503 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 385 нэгж буюу 43.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа юм байна. 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.