Газрын тосны шинэ хууль хэзээнээс ач тусаа үзүүлэх вэ
УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр Газрын тосны тухай хуулийн шинэчлэн баталсан юм. Газрын тос, байгалий хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай гэж үзэн энэхүү хуулийг төслийг боловсруулсан байдаг. Манай улс 1991 оноос хойш газрын тосны хуульдаа өөрчлөлт оруулаагүй. Иймээс газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй, ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд нилээдгүй байгаа бөгөөд хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаагаас хамаарч хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч байсан аж.

Харин хоёр дахь удаагаа өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуулийг ийнхүү чуулган хаахтай зэрэгцэн баталсан юм.  

Гишүүдийн зүгээс энэ хуульд маш болгоомжтой хандсан гэхэд болно. Үүнтэй зэрэгцэн эсрэг тэсрэг байр сууриуд ч хөвөрч байсан юм. Мэдээж хуулийн зорилго бол хөрөнгө оруулж байгаа мөн, хөрөнгөө ашиглуулж байгаа аль аль талынхаа эрх ашгийг хөндөхгүй байх.

 Энэ хууль батлагдсанаар газрын тосны хөрөнгө оруулалт болон бизнесийн орчны өрсөлдөх чадвар олон улсын дун­даж төвшнөөс дээгүүр хадгалагдах боломж бүрдлээ.

  Нөөц ашигласны төлбөрийн хувь нь газрын тосонд 15 хувь, уламжлалт газрын тосонд 10 хувиар нэмэгдэж байна. Тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай хамаарах сум, дүүргийн, 20 хувийг аймаг, нийслэлийн, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ. Газрын тосны хайгуулын болон бүтээн байгуулалтын зардлыг нөхөхөөс өмнө 50-аас доошгүй, нөхсөний дараа 60-аас доошгүй хувь байна. Нөөц ашигласны төлбөрийн хувь, ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хувь, гэрээлэгч компаниуд газрын тосны ашиглалтын үед орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу өөрт ногдох газрын тос, уламжлалт бус газрын тосны орлогоос орон нутаг хөгжүүлэх санд тодорхой орлого оруулдаг байхаар болжээ.

Ийнхүү аль альдаа эрх ашгийг бодолцож үзсэн хэмээх уг хуулийн төслийн ач тусыг үзэх л үлдэж байх шиг.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.