Бурхан хулгайлсан этгээдүүдэд 12-13 жилийн ял оноов
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 оны тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэ-зуу” музейгээс бурхад алдагдсан хэрэг гарсан.
 
Уг хэргийг Т, Д, М нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр үйлдсэнийг тогтоосон байдаг.  Улмаар  “Эрдэнэ-зуу” музейгээс 7 ширхэг бурхан хулгайлж,  нийт 96.077.505 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Сум дундын шүүх 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс 2 сая төгрөг хурааж,Д, М нарт тус бүр 12 жил, Т-д 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг хэргийн шүүх хуралдааныг "Загвар” шүүх хуралдааны хэлбэрээр хийж, хуралд прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг оролцуулсан байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өдрөөс өдөрт эх орон минь биднээс холдож 2017-02-06 05:00:09
    Бурхан хулгайлахад ийм ял ноогдуулдаг юм байж. Бүхэл бүтэн улс орныг хулгайлаад ломбарданд тавьчихсан нохдуудад ямар ял оноогдох юм бэ? Улс орноо авчирья.
    24.56.183.104
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2017-02-05 01:34:09
    төрийн том луйварчидаа яагаад шүүхгүй байнаа.талхнаасаа салах гээд айгаад байна уу?арчаагүй төр манан
    66.181.186.40
    Мэдэгдсэн Хариулах
  • b 2017-02-04 16:19:09
    Xeden terbumaar ni xulgai xiisen luivarchin nart ingej yllaj chadax u.
    66.181.185.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol zaluu 2017-02-04 15:00:11
    Burhan gej baidaggvi ym neg barimal jijig shar ongoor bvrsen hoshoo l baina. Osoj tom boltsogoo novshnuudaa baihgvi ymand bitgii itgeed tarhia ugaalgaad bai.
    103.212.116.168
    Мэдэгдсэн Хариулах
    • Өвөө эмээгээс чинь 2017-02-04 19:13:43
      Чи тийм их юм мэдэж ухаарсан хүн үү? Өөрийгөө юу гэж бодоо вэ?Бусдад заахаасаа өмнө өөрийнхөө өчүүхэн эрдэм боловсролд анхаар.Бусдыг хүндлэх хэрэгтэй бацаанаа...
      203.91.117.8
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-04 14:54:35
    Burhnuud ny baina uu, zarsan baisan uu nohoin zamaar orood hYatd ruu garsan yum uu,tegvel nehemjleech
    103.229.123.5
    Мэдэгдсэн Хариулах
  • aaaa 2017-02-04 11:56:36
    Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Б.НАРАНТУЯА нь хөрөнгө оруулгын мэдүүлгээ хугацаандаа өгөөгүй учир хуулийн заалтаар ажлаасаа чөлөөлөгдөх учиртай
    202.131.231.154
    Мэдэгдсэн Хариулах