МСНЭ, МОСАХ хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ёс зүйтэй, мэргэжлийн цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэхээр ажиллаж байгаа Монголын Сайтын холбооны зүгээс 2017оныг Оюуны өмчийг дээдлэж, мэдээний хулгайтай тэмцэх жил болгон зарлаад байгаа. Энэ хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” цахим сургалтыг зохион байгуулж, мэдээ, мэдээллийн хулгайг өөгшүүлэгч сайтуудыг эгнээнээсээ хасч, тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Монголын сайтын холбооны “Оюуны өмчийг дээдэлж,  мэдээ, мэдээллийн хулгайтай тэмцэх энэхүү санал санаачлагыг олон байгууллага дэмжиж байна. 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Сайтын холбоо хамтран ажиллах Санамж бичиг өчигдөр/02.03/ байгууллаа. Оюуны өмчийг хамгаалах, сэтгүүлчийн ёс зүйг дээдлэх, мэргэжлийн сургалт судалгааны ажил зохион байгуулах, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх энэхүү Санамж бичигт Монголын сэтгүүлчдын нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү нар гарын үсэг  зуржээ.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид:



2017 оныг  Монголын хэвлэл мэдээллийн салбарт ёс зүйгээ дээдэлдэг, оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэлдэг соёлыг бий болгохын төлөө санамж бичигт гарын үсэг зурлаа. 2016 онд болсон МСНЭ-ийн бүгд их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулж ТББ-ийг гишүүнээр элсүүлдэг болсон.Үүний дагууу МОСАХ МСНЭ-ийн гишүүн болж байна.

Монголы сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: 


 

Бид оюуны өмчийг дээдэлж, мэдээ, нийтлэлийн хулгайтай тэмцэхээр Оюуны өмчийн газартай хамтран сургалт  “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч”  зохион байгуулсан. Цаашид холбогдох төрийн болон ТББ-уудтай хамтран шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Үүний дараа МОСАХ МСНЭ-ийн  гишүүн байгууллага болсон юм.  





Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.