Монголбанк 25 тонн алт авах зорилт тавьжээ

Алт нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэрийн нэг байдаг. Монгол Улсад мөрдөгдөж буй эрх зүйн орчин таатай болсноор Монголбанкинд тушаах алтны хэмжээ 2014 оноос эхлэн тасралтгүй нэмэгдэж, 2016 онд 18.3 тоннд буюу 702 сая ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн амжилтаар бид өнгөрсөн оноо үдлээ. Үүний үр дүнд гадаад валютын улсын нөөц 2016 оны турш тогтвортой байж, оны эцэст 1.3 тэрбум ам.доллартай тэнцүү байлаа.

2017 онд Монголбанк, Засгийн газраас алт олборлолтыг нэмэгдүүлж, Монголбанкны худалдан авах алтны хэмжээг 25 тоннд хүргэх зорилт тавиад байна. Монголбанкнаас уг зорилтыг биелүүлэхэд чиглэсэн шат дараатай дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд: (1) 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дотоодын зах зээлээс худалдан авах алтны ханшийг Лондонгийн үнэт металлын биржийн үнэтэй тэнцүү байхаар тогтоосон; (2) Засгийн газар, Монголбанкнаас “Алт - 2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан гэж Монголбанкны Хэвлэлийн Албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.