Архангай аймагт төрийн албанаас 150 орчим хүн халагджээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ардчилсан намынхан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, тухайн суманд үүсээд байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус аймагт МАН олонхи болсноосоо хойш төрийн албан хаагчдыг хоморголон халаад байгаа аж. Тухайлбал, 2016 онд 170 хүнийг төрийн албанаас хасаад байгаа бол, он гарсаар 40 гаруй хүн ажлаасаа үндэслэлгүй халагдаад байгаа юм байна. Энэ тоо бол зөвхөн нийгмийн даатгалын газраас гэнэт халагдсаны нөхөн төлбөр авсан хүмүүсийн тоо аж. Үүнээс гадна нөхөн олговор авах эрх нь нээгдээгүй, ажлаасаа халагдсан 100 гаруй хүн бий гэдгийг тэд хэлж байна.

Төрийн албанаас дээрх хүмүүсийг халахдаа “2012 оноос хойш ажилд орсон” гэдэг шалтгаанаар халсан нь хэт нэг талыг барьсан шударга бус, хуульд нийцэхгүй үйлдэл гэдгийг Эрдэнэбулган сумын АН-ынхан хэлэв.

Мөн Эрдэнэбулган сумын долоон багийн нийгмийн ажилтнуудыг ч үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлжээ. Тэднийг ажлаас нь чөлөөлөхдөө хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.2 буюу ажилтан нас барсан гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байна. Гэтэл дээрх долоон нийгмийн ажилтан нь өнөөдөр амьд сэрүүн байгаа гэнэ.

Багийн Засаг даргыг сонгох сонгууль нэгдүгээр сарын 9-нд болж МАН 5, АН 2 багт ялалт байгуулж, 10-нд МАН-аас сонгогдсон таван даргыг томилсон бол хоёр даргыг одоо болтол томилохгүй байна. Томилохгүй байгаа шалтгаанаа АТГ-аас бичиг ирээгүй гэж тайлбарлаж байгаа гэнэ. Гэтэл МАН-аас сонгогдсон 5 нэр дэвшигчийнхээ материалыг АТГ-т хүргүүлээгүй байж томилсон байн. Энэ мэт хууль бус үйлдэл Архангай аймагт газар аваад байгааг тэд хэлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2017-03-06 10:51:24
    АН-ын нөхөд Архангайд хомроглон халах ажлыг өөрсдө эхэлж хйсэн.Одоо юунда гоншигноод байгаа юм.Чадвартайг нь үлдээж л байгаа шүү.Харин чадваргүй нөхдүүдийг хал
    103.242.47.2
    Мэдэгдсэн Хариулах
  • гариг 2017-02-08 10:07:37
    ард түмээн бид яах гэж цөөхөн монголчууд ингэж талцаж үзэлцэнэ вэ зуун наслахуу зуун жил дарга хийх үү би д цөм монгол хүн биз дээ нэг хүн халахад нэг монгол ...
    202.179.11.10
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-05 01:39:33
    хэдхэн монгол хоорондоо ингэж ширүүн үзэлцээд бүр л дампуурна шүү, аль ч нам нь идэж уудаг шүү дээ Ардын Намын дарга нар 90 хувь төрөөс баяжсан байх шүү,
    139.5.217.91
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-04 12:05:58
    хувьд гаргасан бүх юма төр эргүүлж улсын өмч болго ядахдаа цалингаа сар сард нь авчихна халагдсанч мөнгөтэй халагдана үүнийгээ мэдээд төрийн ажилруу ах дүүсээ о...
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Боль боль боль 2017-02-04 09:56:18
    Ингээд л байгаа юм даа. Төрийн алба дампуурлаа даа. Залгамж чанар өнгөрсөөн. Хэнд хэрэгтэй юм бэ.
    150.129.140.25
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-04 03:11:11
    хувийн юманд ажилласан бол альч намын үедч бүр хэдэн сарын цалин авлгүй халагдана гээч хувьчлалыг зогсоож хувьд гаргасан юмнуудаа төр эргүүлж ав ард түмэн ядуур...
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2017-02-03 13:52:50
    buruu songoltoo khiisen khumuus iim l bgaa uym daa, Man iig akh duu tanidag khumuusee ajild oruulj alband tavidaggiig meddegui bsan uymuu
    82.226.202.55
    Мэдэгдсэн Хариулах
  • ах нь 2017-02-03 13:37:54
    хохинээ хохино, өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр, хохь нь
    66.181.184.185
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонин 2017-02-03 10:21:07
    Нэг суманд 1 нийгмийн ажилтан байхад л болно. Багууд ч гэсэн шаардлагагүй. Хэдхэн хүн баг болж тоглоод мөнгө идхийн
    202.179.24.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-03 09:32:43
    Өнгөрсөн 4 жил АН-ын сэтэртэй л бол хулгайч байсан ч албан тушаалд очиж байсан, одоо бүгдийг нь халах нь зөв, шалгалт өгөөд ч тэнцэхгүйдээ танай намынхан
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Гана 2017-02-03 09:08:31
    ОК.онц сайн. Энэ олон хийх ажилгүй,сонин гарчиглаж өдөр өнгөрөөсөн хоолны савнуудыг нам харгалзалгүй халах хэрэгтэй. Төр бэртэгчингүүдээ тэжээж дийлэхгүй болсон...
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-03 09:01:17
    АН-ын үед хууль бусаар томилогдсон бол халагдах нь зөв, битгий хууль зөрчин томилогдсоноо гайхуулж гоншигноод бай
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-03 08:26:24
    харваас үлбийсэн нөхөд байна шоу хийхээ бол 170 хүнээ тодорхой бич тушаалтай нь тэгэхдээл өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр,,,, гэж ...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-03 08:08:19
    халах нь зөвөө. би ч гэсэн ардчилал гараад л ямарч шалтгаангүй шууд халагдсан шүү дээ. Шалтгаанаа олох гээд яваад яваад юу ч олоогүй гээд бод доо
    202.179.23.94
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-03 08:02:59
    төрийнх болхоор халагдах халгдахгүй дээрэ хэл ам хийж бна хувийн юм бол бүр цалинч үгүй баахан сар ажиллад халагдсанч хэрүүл хйих эрх байхгүй хохироод үлдэнэ шү...
    203.91.115.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Ан 2017-02-03 07:57:54
    Барлагуудыг хал
    1.136.96.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-03 07:56:32
    Мэдрэл муут солиот Фортунаг УИХ-д мөнх суух юм шиг танай аймийн АН-ынхан их хууль зөрчдөг бол тэгдэг юм, болж өөдөө хаясан чулуу хаана ойчдогийг мэдэх хэрэгтэй
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-03 07:53:53
    Хохь чинь та нар 2012 онд хууль зөрчиж томилсон бол хуульд нийцүүлэн халах нь зөв, ер нь АН-д төрйин ажил хийж чадах хүн байхгүй , харин хулгай бол хийнэ шүү
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах