Нарантуул захын галын хэрэгт ажилтнуудыг нь буруутай гэж үзлээ
Нарантуул худалдааны төвийн бөс барааны  хэсэгт өнгөрсөн оны гуравдугаар сард их хэмжээний гал гарсан. Үүнээс үүдэж түрээслэгчид их хэмжээний хохирол амссан юм. Харин уг хэрэгт холбогдуулан Нарантуул захын харуул хамгаалалт, инженерийн нэр бүхий ажилчдыг шалгаж эхэлсэн. Тэгвэл Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлээд байсан. Улмаар прокуророос уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл анхан шатны шүүх хурал болж,  дээрх ажилчдыг буруутай хэмээн үзжээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Амгаланбаатар нарын долоон хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ.
 
Нарантуул захын инженер болон эрх бүхий албан тушаалтныг галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын удаа дараа өгсөн шаардлагыг биелүүлээгүй, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг хүлээсэн этгээд хууль тогтоомж зөрчсөнөөс онц их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцжээ. Мөн харуул хамгаалалтын ажилтнуудыг бусдын эд хөрөнгө хамгаалах үүрэгтээ хайнга хандсанаас онц их хэмжээний хохирол учирсан буруутай гэж дүгнэсэн байна. Тиймээс Амгаланбаатар нарын хүмүүст 2-3 жил хорих ял шийтгээд уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн харгалзахаар болжээ.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-02-04 12:12:47
    нарантуул дээр зогсож наймаа хийдэг хүмүүс тэр аяараа хөдөөнийхөн шүү дэ ганц хамгаалагч ч биш
  • Zochin 2017-02-04 03:31:19
    Tureeseer ajil uilchilgee baraa zaraj baigaa tureeslechdiin ami nas, eruul mend, ed herengiin emne Narantuul zah yamar hariutslaga huleej baina be
  • иргэн 2017-02-03 08:41:52
    Хамгаалагчдыг битгий 3 жилээр шийтгээч ээ.Тэд нар чинь сайндаа л 300 000 мянган төгрөгний цалинтай боловсрол мэдлэг муутай ихэнх нь хөдөөнөөс ирэгсэд байдаг юм ...