Татварын 90 хувийн хөнгөлөлтийн хууль өнөөдрөөс хэрэгжинэ
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хууль батлагдсанаар татварын жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хуулийн төсөлд хөндөгдсөн 4 салбарт үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварын 90 хувийн хөнгөлөлтийг тухайн аж ахуйн нэгжид үзүүлэхээр болж байгаа юм.

Тодруулбал, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнс, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 1 хувийн татвар ногдуулахаар болж байна. Хууль батлагдсан өдрөөсөө эхлэх бөгөөд татварын хөнгөлөлтийг дээрх дөрвөн салбар 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд эдэлнэ.

Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 90 хувийн татварын хөнгөлөлтөд 4678 аж ахуйн нэгж хамаарна. Улсын төсөвт төвлөрөх ААНОАТ-ын орлого 1.3 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа.

 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dorj 2017-02-09 14:07:15
    yls oron yadyyraad bna gethixeed ingej bolj baigaamyy bas baylag bvteegthidee yalgaad l niited n 6 -7 xybith umyy bolgoj bloogvimyy dandaa erx ashig ...
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-02-09 09:39:57
    зүгээр 100 төгрөг тушаачихаад 10 төгргөө НӨАТ урамшуулал нэрээр буцаан авч байгаа нь ариун явдал уу. Бат үүлийн сэдсэн дээрмийг хүчингүй болго .
    202.9.43.170
    Мэдэгдсэн Хариулах
  • итгэл 2017-02-07 08:28:31
    нөат арай байна шдээ
    202.179.27.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-07 03:23:22
    Ашгийн татвар ч яахав вэ Хамгийн гол нь НӨАТ аж ахуй нэгжүүдэд хүнд дарамт болдог шүү дээ
    103.212.118.100
    Мэдэгдсэн Хариулах
  • НЯМДОРЖ ГИШҮҮНИЙГ УИХ-ААС ТАТАЖ ОГЦР 2017-02-03 05:10:12
    ТАТВАР ТӨЛӨГЧИЙН МӨНГӨӨР 20 ГАУЙ ЖИЛ УИХ ХУРАЛД ХУЛГАЙ ХИИЙГЭЭД БҮР ХҮҮХЭДТЭЙГЭЭ ШҮҮ НЯМДОРЖ ГУАЙ ӨӨРӨӨ ОГЦОР
    202.21.106.153
    Мэдэгдсэн Хариулах
  • анхааруулга 2017-02-03 03:41:51
    бас НӨАТ шиг иргэдийн цаг зав сэтгэл зүйгээр тоглосон луйварын юм гарч ирэх юм биш биз
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах