“Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх” бүхий Хятадын жуулчдыг  Монголд нэвтрүүлж байжээ

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хөрш зэргэлдээ орныхоо жуулчдыг татахын тулд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг барьж ажилладаг. Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих болсон. Урд хөрш БНХАУ-ын хувьд л гэхэд  хөрш орнууддаа аялах эрх бүхий “Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх”-ийг 2013 оноос нэвтрүүлжээ.  Уг үнэмлэх нь нэг удаагийн зориулалттай. Тус үнэмлэхээр Хятадын  жуулчид ОХУ, Мьянмар, Вьетнам, Лаос, Хойд Солонгос зэрэг улсуудад зорчих боломжтой байдаг аж. Манай улсын хувьд ч  хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор түр хугацаагаар “хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх” бүхий Хятадын бүлэг өдрийн жуулчдыг  хилээр нэвтрүүлж байсан туршлага байдаг аж.

Тухайлбал, 2015-2016 онд ийм арга хэмжээ авч байсан байна. Мөн одоогийн байдлаар Засгийн газар хоорондын болон салбарын яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан ирэх гадаадын бүлэг жуулчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр, визийг шуурхай олгож байх, Монгол Улсын газар нутгаар агаарын нислэгээр дамжин өнгөрөх гадаадын иргэн дараагийн улсад зорчих виз, тасалбартай бол 72 цагийн хугацаанд визгүй дамжин өнгөрөх нөхцөлийг бий болгон ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар Монгол Улсад мөрдөгдөж буй Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.3-т 5-10 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн хэмжээг 25 хувиар хөнгөлөх, 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн хэмжээг 50 хувиар хөнгөлөх гэж тус тус заасан бөгөөд энэхүү хөнгөлөлт нь гадаадын бүлэг жуулчдад үйлчилдэг ажээ.
 
2016 оны байдлаар Монгол Улсад 404156 гадаадын жуулчид аялсан нь өмнөх оны мөн үеэс жуулчдын тоо 4,4 хувиар өссөн  юм байна.  Нийт жуулчдын 90 гаруй хувийг БНХАУ /нийт 131312 жуулчин иржээ/, ОХУ /84065/, БНСУ/57587/, Япон /19985/, АНУ /15859/, ХБНГУ /9709/, ИБУИНВУ /6161/, Франц /9035/,БНКазУ-/13370/, Австрали /6161/ зэрэг 10 орны жуулчид бүрдүүлж байгаа ажээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-02-08 06:44:13
    Belenchilsen setgelgeetei,zerleg mass bii bolokhiig tootssongui dee Ene namiikhan?!Huatad juulchid gej iy baikhav dee?or daramtaa bodokhoor oor argagui tsag ue....
    188.166.231.36
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2017-02-05 04:12:02
    монголчууд биднийг Хятад улс визгүй 30 хоног байхыг зөвшөөрдөг, туршилтын журмаар 14 хоног ч юм уу хятад жуулчдыг оруулж ирдэг болгоод үзвэл яасан юм?
    122.201.21.75
    Мэдэгдсэн Хариулах
    • уншигч 2017-02-05 04:13:44
      хэрэв хугацаа хэтэрвэл өндөр торгууль төлөх, эсвэл түр саатуулагдах, дахин нэвтрэх боломжгүй болгох зэрэг арга хэмжээ авч болно
      122.201.21.75
      Мэдэгдсэн Хариулах
      • уншигч 2017-02-05 04:15:09
        тэгвэл монголчууд бид Улан-Удэд очиж орлого оруулдаг шиг хятад жуулчид ирж дотоодын дэлгүүр үйлчилгээнд нэмэлт орлого оруулна шүү дээ
        122.201.21.75
        Мэдэгдсэн Хариулах
        • уншигч 2017-02-05 04:16:31
          лав л буутай орж ирээд маниусыгаа буудаад байна гэж бодохгүй байна. харин ч хятад жуулчдад зориулсан жуулчны баазууд, зочид буудлууд ажилтай орлоготой болно.
          122.201.21.75
          Мэдэгдсэн Хариулах
          • уншигч 2017-02-05 04:19:16
            хятад гэхээр л нээг их эх орончид гарч ирцгээгээд дайран эзлэгчидтэй тэмцэх гэж байгаа юм шиг болох юм, бидний эдэлж хэрэглэж байгаа зүйлийн 90% хятадад хийсэ...
            122.201.21.75
            Мэдэгдсэн Хариулах
            • уншигч 2017-02-05 04:20:39
              хятадуудыг муулах мөртөө хятадаас зээл тусламж авах гээд гуйгаад байгаа биз дээ, монголчууд бид сэтгэлгээгээ өөрчлөх цаг болсон, эсвэл үүрд мангуугаараа үлдэнэ
              122.201.21.75
              Мэдэгдсэн Хариулах
  • User 2017-02-03 07:42:18
    Eniig yasan ch nevtruulj bolohgui
    202.70.46.213
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2017-02-03 04:07:22
    Хятадууд хил орчим юу үзэх юм бэ? Шал худлаа тархи угаалт
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-02-03 03:45:49
    odoo ter uduriin juulchinig chin manai mgl oryylgui baigaa
    61.134.100.174
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen  2017-02-03 03:10:51
    Ene neg ih duuriagaad, tushlaga bolgood huulbarlaad baih bodlogo bish baihaa
    202.9.41.80
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-02-03 03:07:56
    2016 ony juulchdyn too gedegt asem ba dagaldah hurlyn tuluulugchid, asem-n deed hemjeenii uulzaltyn tuluulugchdiin beltgel ajlaar irsen humuusiin too nuluulsun
    202.9.41.80
    Мэдэгдсэн Хариулах