Анхаар: Их мөнгө амласан сүлжээний бизнест итгэгчдийн 88 хувь нь хохирч үлддэг
Сүүлийн үед  62500 төгрөгөөр элсэж ороод  зүгээр сууж байгаад дөрөв хоногийн дараа 187000  төгрөг  эргүүлэн авдаг гэх нэгэн төрлийн  сүлжээний бизнес ид эрчээ авч байна. Гурван найз хүүний хоёр нь элсэж орсон байгаа нь энэ сүлжээний бизнес ямар хурдтай явааг харуулж байгаа юм.

“Зүгээр сууж байхад л дансанд чинь мөнгө орсоор байх болно. Ажлынхаа хажуугаар их мөнгө олж болох алтан боломжийг битгий алдаарай”. Ийм сурталчилгаанд багахан ч болов эргэлзэлгүйгээр шууд хааж орхидог хүн ер нь цөөхөн болов уу. Дороо хүн элсүүлж, сүлжээ үүсгэдэг пирамид луйврууд бүгд бялуу шиг амттай дээрх үгээр эхэлдэг.
 
Сүлжээний бизнес нь  дотроо дараах заагтай. Бизнес нь бараа, бүтээгдэхүүн дээр суурилж, бараа эргэлтэн дээрээ анхаардаг олон шатлалт маркетингийн арга бий. Мөн л хүн элсүүлж, сүлжээ үүсгэн, бараагаа олон хэрэглэгчид хүргэх тактик. Харин нөгөөх нь гарт баригдах бодит эргэлтгүй боловч их мөнгө амлаж, хүн элсүүлдэг пирамид тогтолцооны луйвар. Өөрөөр хэлбэл сүүлийн үед манайд эрчээ аваад сүлжээ энэ төрөлд хамаарч байгаа юм. Өмнө нь яг үүнтэй ижи аргыг ашиглаж, олон хүнийг хохирогч болгосон залилангийн хэрэг манайд цөөнгүй гарч байсан. Шүүх цагдаа дээрээ хүртэл тулж, дэмий үгэнд итгэж мөнгөө салхинд хийсгэсэн иргэд нүдэндээ нулимстай цагдаагийн байгууллагад хандаж байсан нь саяхан.Тэгвэл энэ үйл явдал  дахин давтагдахгүй гэх баталгаа алга байгаа юм.
 
Сүлжээний бизнес нь ерөнхийдөө нэг загвараар явдаг. Эхэлж элссэн цөөн хүн мөнгөө авдаг бол сүүлд элссэн хүмүүс хохирогч болж үлддэг. Ингэхдээ 88 хувь нь хохирч үллдэг гэх судалгааг албаныхан гаргаж байсан юм.
 
Тэгвэл сүлжээний бизнесийн энэ аргыг олон улсад пирамид тогтолцооны луйвар гэж нэрлэдэг.“Бусдыг элсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардан, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн үйл ажиллагааг хууль бус пирамид тогтолцооны луйвар” гэж үзэж АНУ, Англи, Франц, Герман гэх зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хуулиар хориглосон байдаг аж. Мөн тэдэнд хүлээлгэх хариуцлага нь ч чанга байдаг байна.Тухайлбал, АНУ-д пирамид тогтолцоог үүсгэн байгуулсан, түүнийг явуулж гүйцэтгэхэд тусалсан хүнийг арван мянган доллараар торгох, албадлагын хөдөлмөр хийлгэх, эсвэл арван жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай байдаг.
 
Харин манайд Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хориглодог. Тодруулбал тус хуульд “олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж  ашиг хонжоо олох үйл ажиллагааг хориглоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл орифлейм гэх мэт бүх төрлийн сүлжээний бизнесийг хориглож өгсөн байгаа юм. Гэтэл эдгээр нь манайд жинхэнэ утгаараа цэцэглэн хөгжчихөөд байна. Уг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь тун ховор. Хууль хэрэгждэггүйн гайгаар энэ төрлийн луйварчид улам бүр даварч иргэдийг олноор нь хохироож байна. Иймд  холбогдох албаныхан дээрх сүлжээний бизнесийг нэг шалгаж үзэхэд гэмгүй болов уу. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bud 2017-02-08 09:00:31
    ENE HOHIRSON HUMUUS nn OLON NIITED ANHAARUULJ HELEECH ZARIM HUMUUS ZA YAHAV 2 SAYAAR SHATAA L BIZ GECHIHSEN YAVJ BH YM
    202.9.42.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-06 04:07:05
    Энэ олон юмыг сүлжээ юм уу шууд худалдааны бизнес юм уу ялгаж салгах хэрэгтэй.Easy one up -62500 бол хувь хүний дансанд мөнгөө хийдэг луйвар шүү.
    139.5.217.208
    Мэдэгдсэн Хариулах
  • хэлээд байхад даа 2017-02-03 14:50:02
    Хэлээд байхад, харсаар байхад орчихоод, одоо харамсаад сууж байгаа хүмүүс эргэн тойронд олон байнаа. Яана даа хөөрхий
    139.5.219.187
    Мэдэгдсэн Хариулах
  • shorgoolj 2017-02-03 14:07:44
    Orifiame bol huuliin daguu humuusiin udur tutmiin heregleen deer suurilsan biznes. bichsen sanaa ni zuv bolovch suljeenii tuhai medleg jishee 2 ni ene buruu bn....
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Ххх 2017-02-03 12:21:05
    ТӨр ДУУГАРААЧЭЭ
    103.229.120.213
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-03 07:53:13
    Энэ сүлжээний луйвар төрийнхөн болоод хуульч ,сэтгэл зүйч илтгэгч нарыг хамруулан илүү мэргэжлийн хүрээнд ажилладаг болсон.Яг үнэн 90 хувь нь хохирч үлддэг.
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2017-02-03 05:02:43
    zugeer mungu orj irne gedegt itgedeg humuus yasan genen ym be.
    49.0.186.157
    Мэдэгдсэн Хариулах
  • zz 2017-02-03 03:01:34
    hohi ni l gehees dee... luivar bdg shvv l geed nileen olon jiliin umnuus helj yarial bdg bsn biz dee
    202.5.196.10
    Мэдэгдсэн Хариулах