Өнөөдөр болох үйл явдлууд
10:00 цагт: Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2016-2017 оны хичээлийн жилд шинээр сургууль цэцэрлэг байгуулахаар төлөвлөж буй иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудад арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт зөвлөгөөнийг Нийслэлийн боловсролын газраас зохион байгуулна. Хаана: Багшийн хөгжлийн ордны 202 тоот

11:00 цагт: Шинэ орон сууцны зах зээлийн үнэ ханш, эрэлт, нийлүүлэлтийн талаарх бодит мэдээллийг өнөөдөр нээгдэх “Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг”-өөс аваарай. Өдөрлөгт 80 гаруй компанийн төсөл, арилжааны зарим банкуудын ажилтан оролцох болно. Хаана: Мишээл барилгын их дэлгүүр

11:30 цагт: БСШУСЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд АНУ-ын Бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)- ийн 8 дугаар бүсээс гишүүн сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан “Business Simulation” буюу бизнес загварчлалын олон улсын тэмцээн тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудад БСШУС-ын Сайд Ж.Батсуурь ACBSP байгууллагын Цом, сертификатыг гардуулна.

14:00 цагт: Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2-р сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөнтэй холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийт, төр захиргааны байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий "Хонх дарж, хаалга тогшъё" хөдөлгөөн өрнүүлэх гэж байна. Тус ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас дүүргийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтран өнөөдөр өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулна.


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-02-03 03:52:41
    сондгой тоогоор төгссөн машинуудийг хагас сайн өдөр явуулдаг болгоё баяр болгоноорл тэгш тоогоор төгссөн нь явж бсан ШУДАРГА БАЙЛ ДА хагс сайн өдөр бол ажлын өд...
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах