Албаны автомашин очих боломжгүй замын судалгаа хийлээ
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн нийт 16 алба хаагч 1 автомашинтайгаар хорооны мухар гудамж болон шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжгүй зам гарц, өндөр хүчдэлийн доор буусан айл өрхийн судалгаа хийлээ.

Мөн хорооны хэсгийн ахлагч, эрчим хүчний албаны инженер, цахилгаанчин нартай хамтран гэр хороолол бүхий 15 хэсгийн 96 айл өрхийн 989 иргэдэд заавар зөвлөмж өгч, гарын авлага, матeриал тараан ажиллалаа гэж СХД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.