Эхний өдөр 18.964 настан бүртгүүлжээ
65 ба түүнээс дээш настай ахмадуудад Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгохоор болоод байгаа. Уг ажил өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал насны хишиг авах ахмадуудыг харьяа сум, хорооны нийгмийн ажилтнууд бүртгэж эхлээд байгаа юм. 

Тэгвэл  эхний өдрийн байдлаар нийслэл хотын зургаан дүүрэг, орон нутгийн нийт 18.964 иргэн “Насны хишиг” хүртэх хүсэлтээ оршин суугаа газрынхаа Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын салбарт ирүүлжээ.

Цагаан сараас өмнө Насны хишиг авах хүсэлтээ гаргасан ахмадууд хоёрдугаар сарын 15-ны дотор мөнгөө авах боломжтой юм байна. дашрамд дуулгахад өргөдлийг   ирэх зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл авах аж.  Үүнээс хойш өргөдлөө өгсөн бол 2018 онд насны хишигээ авах юм байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-02-03 08:14:28
    хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ харж үзээчээ бие муу өвчтэй бж тэтгэвр авдаг хөгшчүүдээс бага мөнгө авдаг юм бна ганц эмнийч мөнгө хүрэхгүй эмчийн буруугаасч ийм ...
    203.91.115.44
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2017-02-02 11:16:13
    Хамтын тэтгэвэрийн асуудлыг яагаад хүчингүй болгочих воо. Энэ тэтгэвэрийг өгчихвөл мөн их буян болно доо. Насны хишигч яахав хүүхдэд чихэр долоолгож байгаатай ...
    66.181.190.206
    Мэдэгдсэн Хариулах