Зорчигч тээврийн нэгтгэл 6.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэв
Дөрвөн жилийн өмнө нийтийн тээврийн компаниудыг нэгтгэж  “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийг байгуулсан. Тухайн үед албаныхан  дээрх шинэчлэлийн хүрээнд нийтийн тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой хэмээх тайлбарыг өгч байсан. Тэгвэг уг шинэчлэл өнөөдөр үлгэр болсон тухай “Зорчигч тээврийн нэгтгэлийн үйлдвэрчний хорооноос өнөөдөр мэдээллээ. Тэд нийтийн тээврийн компаниуд өнөөдөр ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд үйл ажиллагаа нь дордсон гэдгийг хэлж байна.

Түүнчлэн одоогийн байдлаар 6.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгааг  “Зорчигч тээврийн нэгтгэлийн үйлдвэрчний хорооны дарга М.Гэрэлчулуун хэллээ. Тэрбээр “Цахилгаан тээврийн хэрэгсэл бол агаар орчин бохирдуулдаггүй, иргэдэд хямд үнээр үйлчилдэг.Ийм тээврийн хэрэгслийг цааш нь хөгжүүлээд, сайжруулаад явах байтал сэлбэг материалыг нь шийдээгүйн улмаас үйл ажиллагаа нь зогсчихоод байна. Үүнийг дагаад маш олон ажилчид хохирч байна. Одоогоор багадаа 6.5 тэрбум төгрөгийн алдагдалд орсон гэсэн мэдээ байна” гэлээ.

Мөн  үйлдвэрчний хорооныхон цаашид нийтийн тээврийн “Автобус-1”, “Автобус-3” “Цахилгаан тээвэр” зэрэг компаниудыг хуучин бүтцээр нь ажиллуулах хүсэлт тавьж байгаа аж. Учир нь дөрвөн жилийн өмнө хийсэн энэ шинэчлэлийн хүрээнд хуучин 120 хүнтэй ажилладаг байсан дээрх компаниуд одоогоор 160 хүнтэй ажиллаж зардлаа нэмсэн байна. Энэ нь санхүүгийн алдагдал хүлээхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэмээн тэд үзэж байгаа аж.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-02-06 05:55:30
    Tsaaguuraa boon lobby baigaa shuudee
  • Бүтээмжтэй ажилла 2017-02-03 16:03:21
    Ашигтай ажиллахын тулд ажиллах хүчнээ зөв хуваарилж, бүтээмжтэй ажиллуулаач. Автобус болгонд юу ч хийхгүй кондуктор суулгаж давхиад цалинжуулаад байсан.
  • baagii 2017-02-03 13:55:24
    Darga nar ni ideed lter ug ni konduktor heruul hiihgui zugeer l bga shuu soeltoi vilchilgee daanch man d taalagdahgui bh shig
  • Хувийн өмч 2017-02-03 10:13:56
    Төрийн компаниуд ашиггүй ажиллаад хэдэн тербумын алдагдал гаргаад байхад дампууруулахгүй татвар төлөгчпийн мөнгийг зүгээр өгөөд байхийн.
  • зочин 2017-02-03 09:35:34
    Наад тэнэг өмнө Отгонсүрэнгээсээ болж халагдсан Төмөрбаатар аа зайлуулаад. Энэ 2 хүн одоо хоёулаанэгтгэлддаргацэрэг ИТХ давхар цалинтай тэгээд бас 55 57 настай ...
  • zochin 2017-02-03 08:13:24
    turiin nertei ym bolgon urund orj baidag huviinh bolohoor devjeed baidag unen gaihaltai shuu.Bushuu huvid ni ugchuuch sergeed l yvchihna
  • өвгөн 2017-02-03 03:11:26
    хотын захиргаа ажлын хэсгээр яг судлаад үз, 160хан хүнтэй аа авч явж чадаагүйн учрыг гарга, хэлж байгаа үндэслэл шүүмжлэл даахгүй, хот ажил хийнэ гэж байгаа бол...
  • pkxny 2017-02-03 03:00:39
    Улсын баатар хүн энэ зардлыг төлөх байлгүй.
  • baatar 2017-02-02 15:27:56
    albaar aldagdald oruulj .xuuchinaa sanagalzsan xumuusiin yavuulga ,odoo jolioch narn gaixamshigtai orlogotoi xumuus bolson bnalee orj irsen belen mongo bolgonii...
  • ASDASD 2017-02-02 11:10:52
    Наад тэнэг трайлейбус чинь цахилгаанаар явхын тулд 3 ба 4 р станцууд хэдэн тонн нүүрний утаа гаргаж байна аа, тэнэгүүдээ энийг тооцоолсонуу, тогтмол 700 вольт
  • Мөнхөө 2017-02-02 10:22:08
    Бат-Үүл пяздуугаар төлүүл. Түүний хийсэн их хор хөнөөлийн зөвхөн өчүүхэн дээд өнгөн хэлбэр.
  • zochin 2017-02-02 10:03:00
    TEGEED ALDAGDALTAI BAIGAA BOL BOLICHIHOOCHDEE. ZAMAAR DUUREN HOOSON HUITEN AMBAAR YAVAH L YUM BAINA SHDEE.
  • Bat 2017-02-02 09:56:41
    AN iin hiisengaitai 4 jiliin gai
  • [email protected] 2017-02-02 09:21:09
    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna...
  • Irgen 2017-02-02 09:11:08
    Negtgesen gazar ni uugaad idsen b. Tolgoi ni tomdjee
  • Зочин 2017-02-02 09:04:37
    Компаниуд биеэ даагаад өмнөх ажлаа хийгээд л яваг, заавал тэднийг нэгтгэж нэг байгууллага бий болгож байхын хэрэг юу байна