Шадар сайд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын онцгой комиссын баг Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байна.

Мандал сумын хэмжээнд 113820 толгой мал өвөлжиж байгаагаас 50 хувь нь нэмэгдэл тэжээлд оржээ. Одоогийн байдлаар сумын малчин өрхүүдэд 2800 тонн өвс, 190 тонн орчим тэжээлийн нөөц байгаа аж.

Улсын онцгой комиссын багаас тус суманд 40 тонн өвс, 20 тонн тэжээл, малын эм био бэлдмэл, бусад шаардлагатай бараа материалыг улсын нөөцөөс хуваарилж, хүлээлгэн өглөө.

Шадар сайд У.Хүрэлсүх цагийн байдал амаргүй бэрхшээлтэй ч малчдыг өвөл, хаврыг өнтэй давахыг хүсэж, аймаг, сумын удирдлагуудыг ажилдаа хариуцлагатай байж, малчин ард иргэдээ эргэж тойрох, эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай хүргэж байхыг хүслээ хэмээн Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • evropoos 2017-02-02 20:43:35
    Harin hiihiin deedeer hiij yavaa yum bishuu zochin gej hun muulagch golog mini chi bol nusaa oligtoi arilgaj chadahgui shuu dee
    62.235.37.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-02 08:02:57
    Хүрэлсүх гуай зуд дээр зуд болоод жагсаагаад шоудаад байх хэрэг байна уу сонгууль өнгөрсөн зүгээр л өмнөх ажлаа хий
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах