ЕБС-ийн орчинд эргүүлд ажиллаж буй эцэг, эхчүүдийн санал сэтгэгдлийг сонсов
Нийслэлийн хэмжээнд “Сургуулийн эргүүл” хэрэгжсэнээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо нэмэгдэж, “Эцэг, эх-сургууль-цагдаагийн байгууллага”-ын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирсан байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдийн аюулгүй байдлын төлөө хагас өдрийг зарцуулан ажиллаж байгаа нь хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамж, хүүхдийн эрхийн хамгааллын ажилд зохих хэмжээгээр ахиц гарчээ.

Улаанбатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг нар Сүхбаатар дүүргийн Орос-3 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн үйл ажиллагаа, НИТХ-ын тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн журам”-ын хэрэгжилт болон эргүүлийн үйл ажиллагаатай танилцаж, үр дүнгийн талаар хэлэлцэн эцэг эхчүүдийн санал хүсэлтийг сонсч ажиллалаа гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-02-02 19:56:14
    Mergejliin humuus huuli togtoomjoo hicheeliin programd oruulj, surguuliar yavj zaaval Iluu ur dund hurne shde! 1-2 baga angias ehleed hulgai nuurleed daamjirlaa...
    150.129.143.56
    Мэдэгдсэн Хариулах
  • энэ 2017-02-02 07:51:21
    улс орноо хулгайчгүй амар жимэр болго л доо. дандаа ийм байна гэж юу байхав дээ.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах