Хямдралтай шинэ орон сууцны өдөрлөг маргааш нээгдэнэ
Байр шинээр авах гэж буй иргэддээ зориулсан “Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг” маргааш 11 цагт нээгдэх гэж байна. Мишээл барилгын их дэлгүүр дэх Орон сууцны биржид тогтмол зохион байгуулагддаг уг өдөрлөг энэ сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Улаанбаатар хотод хэрэгжиж буй 80 гаруй төслийг иргэдэд танилцуулах уг өдөрлөг нь байр авах худалдан авагчид болоод орон сууцны борлуулагчдыг холбох гүүр нь болж, уян хатан нөхцөлөөр харилцан тохиролцож, худалдаа хийх боломжийг нь олгодгоороо чухал онцлогтой.

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр та бүхэн борлуулагч компанийн ажилтантай биечлэн уулзаж, ипотекийн найман хувийн зээлд хамрагдах, компанийн зээлд хамрагдах боломжийн талаар мэдээлэл авахын зэрэгцээ цагаан сард зориулсан онцгой хөнгөлөлтийг эдлэн байраа худалдаж авч болно.

Түүнчлэн арилжааны банкуудын ажилтнууд орон сууцны зээлийн бүтээгдэхүүн болон ипотекийн зээл олголтын талаар иргэдэд тодорхой мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • анхааруулга 2017-02-03 03:19:45
    тэр зайсан болон том том хорооллоор шалгаад үзвэл жинхэнэ хөдөөнийхөн байдаг юм бнлэ хотынхон ядуу юм чинь яаж тийм байр авхав дэ 1995 оноос хойш орж ирсэн хөдө...
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах
  • setgegdel 2017-02-02 12:15:48
    xotiin uuguul irged gadaad garsan, zaisan nuusen, 1, 3, 4-r xoroolold aimgiin tuwiinxon nuugeed irsen, ger xoroolloor sumiin tuwiinxon, xudoonixon nuuj irsen
    103.57.93.101
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-02 11:55:59
    Байр авцгаагаад яах вэ.Эрсдэлтэй хөрөнгө оруулалт болсон.Ойрын 5 ,6-н жилдээ хямдхан түрээстэй байранд байсан нь дээр
    202.5.194.26
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-02 07:39:53
    байр авсанч сарын төлбөр нь бараг түрээсийн үнэтэй адилхан тусах юм блэ
    203.91.115.39
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-02 06:51:44
    Иргэд ээ бүү хууртацгаа Хямдралтай ч гэх шиг 3,4 жилийн дараа одоо борлогдохгүй байгаа 30 000 байрыг М2-ыг нь 500 000 -р мянгаар өгөхгүй гээд хаачихав дээ
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-02 05:31:42
    ТОСК байруудаа сугалаагаар өгч байхаар хотод 2000 оноос өмнө амьдарч байсан хүмүүсдээ өгөөч ядахдаа ард түмэн хардж сэрдхгүй хөдөөний хүмүүсийг хотруу бү тат
    203.91.115.39
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2017-02-02 06:43:44
      Hunii erh zurchigduh geed bna ugui yu
      103.26.193.121
      Мэдэгдсэн Хариулах