Нийслэлд тасархай тэргүүлсэн С.Эрдэнийн нууцхан хүсэл...
Ардчилсан намын даргын сунгаанд 2714.45 оноо буюу дараагийн хүнээсээ 1000 гаруй оноогоор тасархай тэргүүлж ялалт байгуулсан С.Эрдэнэ ажлаа авсан даруйдаа намын хэрэг эрхлэх газар багаа бүрдүүлэх ажлыг шуурхайлж байгаа гэнэ.  Нэг дүүргийг өөрийн вант улс гэж нэрлэгдтэл өмчилсөн түүний хувьд хэрэг эрхлэх газар багаа бүрдүүлэх төдийхөн ч юу байхав.

Тэрбээр АН-ын сунгаанд Улаанбаатар хотод хамгийн их ялалтыг буюу Сонгино хайрхан дүүргээс бусад 5-н дүүрэгт ялалт байгуулсан нь намын шинэ даргын сүлжээ нийслэлд хэр нөлөөтэй байгаагийн нэг илрэл гээд хэлчихэд буруудахгүй байх. Дүүргийн АН-ын дарга байхдаа ч тэрээр өөрийн багийг тэлж зөвхөн Баянголоор зогсохгүй хотыг атгах хүслээ бага багаар бүрдүүлж байсны үр дүн  өнөөдөр ийнхүү гарч буй биз ээ.

С.Эрдэнэ ванг барж идэх хүн биш ээ гэж намынхных нь ярьдагчлан ялагдсан намын даргад өрсөлдөхдөө муу сайн, өнгөрсөн улирсан, бараан түүх бүхнээ дуудуулан байж гарч ирсэн түүний хүсэл нэг талаас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэлцэж байгаа ч нөгөө талд нь Ардын намтай тохироо хийж нийслэлийн удирдлагыг гартаа авах эрхэм зорилго ч бий гэлцэнэ.  Мэдээж хамгийн их хүн амтай, сонгуулийн нөлөөлөх масс болох нийслэлийг Ардын нам түүнд амар өгөхгүй нь ойлгомжтой. Гэвч хамгийн түрүүнд хадаг барин найрамдлаа илэрхийлэн угтсан нөгөө намын дарга ямар тохироо хийхийг хэрхэн мэдэх билээ.

Ямартай ч С.Эрдэнийн чин хүсэл ялагдсан намын тугаа нийслэлд бадраах гэлцэнэ... 

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгогч 2017-02-02 13:12:48
    НД-ын хөрөнгөнөөс сайн хулгайласан даа найз минь АН-ын хороо дүүрэгт байгаа баагийнуудад хангалттай өгсөн хулгайч Пүрэвдаваа дундаас нь их ажилласан даа
    202.9.43.136
    Мэдэгдсэн Хариулах
    • Хөөе 2017-02-02 13:54:02
      Баримтыг дэлгээд ярилдаа.Зүгээр хардаад хэн хэнийг аллаж болно доо .Хамгийн гол нь л баримтан дээр ярья.Зүгээр нэг хүнээс сонсоод түүнийг итгээд яриад бавал
      202.126.91.98
      Мэдэгдсэн Хариулах
  • Tumuruu. 2017-02-02 07:24:20
    AH-n gishuud songoson shuu dee. Tumen olon hen ni hen ve gedegiig medej l bga. Zuv songolt - Tumnii songolt sh dee. Erdene chadna aa.
    66.181.190.37
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-02 04:27:26
    нэг дүүргийг өмчилсөн гэхийн яс юман дээрээ тэндээс юуг авчихсан юм. 1 байшин барьсан юм шиг байгаан, албан тушаалуудыг харин сонгогчид нь май гээд өгдөг гэсэн?...
    203.91.118.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Hsbs 2017-02-02 04:27:10
    Dotroo iim zambraagui bj yaj ulsaa hugjuulehev dee
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • bayr 2017-02-02 03:41:31
    20 ond dahiaad oluulaa bolj chadahgvi shiidver garaglaa daa ardchilsan namiin gishvvd ene hulgaachiig songson vnheer buruu odoo yaya geh ard tvmen l am muuta...
    106.102.0.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэмэгдэхүүний байрыг солиход... 2017-02-02 03:29:09
    АН-н луйварчин, дээрэмчдийн ёс суртахуун, хүмүүжил хэзээ ч засрахгүй ээ. Монгол улсаар тоглоод самраад, өөрсдөө л авахаа бодно. Аймшигтай. Хичнээн хүн золиослог...
    183.81.171.134
    Мэдэгдсэн Хариулах