НӨАТ-ын баримтаа шалгаж аваарай

НӨАТ-ын хууль өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш иргэд аливаа худалдан авалт хийсэн баримтынхаа  дугаар, үнийн дүнг бүртгүүлэн урамшуулалт сугалаанд оролцож,  хоёр хувийн буцаалтаа эргүүлэн авах болсон. Нэг талаар иргэнд, нөгөө талаар зарим аж ахуй нэгжийг татвараас зугтаах байдлыг хумисан нь улсын төсөвт эерэг нөлөө үзүүлж эхэлсэн жишээ олон байна.  Гэхдээ нэг асуудал байна. Иргэд, худалдан авагчдаа дэлгүүр, супермаркетаас худалдан авалт хийснийхээ дараа баримтаа сайн шалгаж аваарай. Иргэн таны бүртгүүлсэн баримт дотроос  “Үнийн дүн зөрүүтэй” гэх баримт гарч ирэх вий. Зарим хүний хувьд ийм баримт гараагүй байж болох хэдий ч, ийм тохиолдол нэлээдгүй гарч буйг албаныхан ч хэлж байсан юм.

Саяхан “Миний Хайпермаркет”-аар үйлчлүүлэв. Нийслэл хотын энд тэндгүй салбартай тус сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийж, баримтаа ч марталгүй авлаа. Гэтэл өнөөхөө  бүртгүүлтэл “Үнийн дүн зөрүүтэй” гэх тайлбар гарч ирснээс хойш  хэд хоногийг үдэв.

Эцэстээ хэдэнтээ бүртгүүлснийхээ дараа баримтаа сайтар ажиглавал “Ebarimt-д бүртгүүлэх дүн, НӨАТ-тай, НӨАТ-гүй дүн гэх мэтээр ялган бичсэн байх нь тэр. Гэтэл үнэндээ “НӨАТ” ороод 19810 төгрөгийн худалдан авалт хийсэн байтал Ebarimt-д бүртгүүлэх дүн нь 10930 гэж бичсэн байв. Миний халааснаас 20 орчим мянган төгрөг гарсан байтал үнэн хэрэгтээ баримтаа бүртгүүлэх үедээ 10 мянга гэж бичих нь тун инээдтэй хэрэг биз.

Би худалдан авалт хийсэн, тэр дүнгээ ч бүртгүүлэх эрхтэй. Гэвч чухам ямар шалтгаанаар ийм явдал болсныг ч “Миний дэлгүүр”-ийн төв салбар руу нь утас цохиж лавласнаа надтай яг ижил байдалд орсон уншигч танд ч бас хуваалцая. Тэдний хувьд ямар учраас төлсөн дүн, “Ebarimt”-д бүртгүүлэх дүн ялгаатай байгаа талаар  “Таны худалдан авсан бараан дунд доогуур нь зурсан бүтээгдэхүүн байна уу. Тэр бүтээгдэхүүний үнийн дүнд НӨАТ ороогүй учир бүртгүүлэх дүнгээс нь хасагдсан байгаа” гэх тайлбарыг хэллээ.

Тухайн сүлжээ дэлгүүрийн лангуу дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүнийг худалдан авч, төлбөрийг нь төлсөн ч “доогуур нь зурсан” гэх барааны үнэ  НӨАТ-ын хууль журмын дагуу бүртгэгдэхгүй нь.  Ийм байдалд орсныхоо дараа “Сансар”, “Номин” гэх мэт супермаркетуудаар ч орж, бүтээгдэхүүн авч үзлээ.

Лав л худалдан авалт хийсэн дүн бүртгүүлэх дүн хоёр хоорондоо зөрсөнгүй. Харин “Миний дэлгүүр”-ийнхний зөрүүтэй баримтад хууль хяналтынхан нь нэг тайлбар хэлэх биз. Өөр нэгэн жишээ дурьдая. Баруун аймаг руу зорчихоор “Драгон” төвд очиж автобусны тасалбараа бичүүлсэн юм. Тасалбарын үнэ нь 27000, амь даатгал нь 500. Нийтдээ 27500 төгрөг тушааж, НӨАТ-ын баримт ч авлаа. Гэтэл бүртгүүлэх дүн нь бас л зөрүүтэй.

27500 төгрөг тушаасан байхад бүртгүүлэх дүн нь 2160 байх юм. НӨАТ-ын хууль өнгөрөгч онд л хэрэгжиж эхэлсэн гэдэг утгаар нь иргэд баримтаа хааяа л бүртгүүлж, зарим нь огт бүртгүүлж ч байгаагүй болов уу. Гэтэл өнгөрсөн 2016 оны тоо баримт энэ хууль ямар үр дүнтэй, хэрэгтэй байсныг гэрчилсэн.  Тухайлбал, өнгөрсөн онд татварын төлөвлөгөө давж биелсэн. Өмнө нь НӨАТ хэзээ ч төлөвлөгөөндөө хүрч биелж байгаагүй юм билээ.

Харин 2016 онд 100 хувь давж биелсэн. Улсын төсөвт татвараас нэг их наяд 560 тэрбум төгрөг орсны 35 хувь буюу 555 нь НӨАТ-аас орсон мөнгө байх жишээтэй. Дээрээс нь өнгөрсөн онд НӨАТ төлөгчөөр 2708 аж ахуйн нэгж бүртгүүлсэн байгаа бөгөөд энэ нь хэд дахин өндөр үзүүлэлт байв. Энэ бүхэн НӨАТ-ын хууль хэрэгжсэний гавьяа. Ер нь 2017 оны төсөв тасарчихалгүй бүрдсэний нэг чухал хүчин зүйл нь НӨАТ байлаа. Гэтэл зарим нэг аж ахуй нэгжүүд энэ мэт асуудал гаргасны улмаас иргэдийн төлсөн дүн, бүртгүүлэх дүн хоорондоо зөрж буйг холбогдох албаныхан нь анхааралдаа аваарай. Харин иргэддээ хандаж хэлэхэд, баримтынхаа дүнг заавал шалгаж байхыг хүсье.


Монголын мэдээ
Б.Сумъяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-02-03 03:15:06
    үүнийг зогсоо тэр чигээрээ луйвар залилан агуулсан бас хүний цаг зав эдийн засаг үрсэн үйлсгүй ажил шүү дээ
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-02 19:42:43
    Asuudal bnaa bna! ANN burtguuleegui bna gsn barimtuud zunduu l bna, ulsad tatvar tulduggui, irgediin hohirooson gazruudiig yah gj bna? Bi tulsun huvia avmaar bn...
    150.129.143.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-02 11:31:46
    Макс дэлгүүр бас яг тийм байдаг.Дэлгүүрийнх нь хөнгөлөлтийн карт уншуулахаар e баримтанд бичигдэх дүн гээд доор нь төлсөн дүнгээс бага дүн тавьсан байдаг.
    202.21.106.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-02-02 10:33:31
    Хот хоорондын автобусны үнэ яагаад багаар бүртгэгддэг юм болоо
    59.153.87.204
    Мэдэгдсэн Хариулах
  • naiz 2017-02-02 07:59:17
    barimt ugsun murtluu shibneggui AAN-ded yamar arga hemjee abdag yum boloo munguu nehej abmaar bna
    103.242.44.166
    Мэдэгдсэн Хариулах
  • найз 2017-02-02 06:52:25
    хожиж байгаа хүмүүсийг шалгах хэрэгтэй ш дээ миний дэлгүүр бол яг л луйварддаг ш дээ ер нь энэ шал тэнэг асуудал
    124.158.112.3
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-02 06:15:59
    Миний дэлгүүрийн энэ луйврыг шалгаачээ Бид мөнгөө төлөөд бараагаа авсан Ингэж ялгавартай нөт-ийн баримт гарга гэж юу байдаг ШАЛГААЧЭЭЭЭ
    202.131.233.10
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-02 05:02:14
    угаасаал анхнаасаа тэр бүртгэлийн тал дээр ард иргэд нийтээрээ хамрах боломжгүй юм гаргасан юм чинь иймл байж таатаа шүү дэ үүнийгээ зогсоо гэж олон хэлсн дэ мө...
    203.91.115.39
    Мэдэгдсэн Хариулах
  • яая даа байз 2017-02-02 04:54:14
    НӨАТ-ийн хонжвороос хэсэг хүмүүс гэр бүлээрээ байнга тогтмол хождог юм байна лээ.Хонжвор хожсон хүмүүсийн ярилцлага өнгөрсөн намар зурагтаар гарсан.Нэг 7-9 насн...
    202.21.105.110
    Мэдэгдсэн Хариулах
    • яая даа байз 2017-02-02 04:57:52
      7-9 насны охин манайхан 3 удаа хонжвор хожсон гэж ярьж байна лээ.Нэг айлд НӨАТ-ийн хонжвор яаж ч бодсон ийм олон таарахгүй биз дээ.Тэхлээр НӨАТ-ийн сугалааны ду...
      202.21.105.110
      Мэдэгдсэн Хариулах
  • Баярхүү 2017-02-02 04:28:15
    ТЕГ ихэнх ебаримтыг хүчингүй болгож татварын мөнгө нэхэж байгаа нь шудрага явдал уу. Одоо олон хүн ебаримт бүртгүүлэхээ болино доо.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-02 04:23:43
    тэгдиймөө сая л мэдэж байгаамуу
    203.91.118.50
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-02 04:16:34
    над шиг асуудалтай хүн олон л байгаа юм байна. Учир нь би баримтаа бүртгүүлэхээр үнийн дүн зөрүүтэй гэсэн олон баримттай болоод байна. Дахин сайн харахаас
    202.131.228.178
    Мэдэгдсэн Хариулах
  • busgui 2017-02-02 04:12:23
    supermarket-iin erguunuud VAT barimt bur nehuulj baij ugdug zugeer l uursduu avchih sanaatai yostoi teneg
    122.201.23.74
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-02 03:58:06
    Урьд шөнө буцаалт маань орсон.Мөнгөгүй байхад буцаалт Татвараас өгсөнд маш их баярлалаа.Та бүхэнд амжилт .Цаашид баримт өгдөг газруудыг олон болгоорой.
    124.158.90.56
    Мэдэгдсэн Хариулах
  • отгон 2017-02-02 03:00:05
    1- р хороололын миний дэлгүүр байнга ингэж нөатын баримт гаргаж өгдөг би нөаттай 42043,10 төгрөгийн худалдан авалт хийсэн байхад е баримтын дүн 33710 төгрөгөр...
    49.0.190.254
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-02 02:58:26
    төр одоо энэ нэг балай юмаа болимоор юм да бүртгүүле гвэл зөндөөл баримт бна зүрүү бтгай бүртгүүлэхч болмжгүй хүмүүс зөндөө бхад хэсэгхэн хүмүүсл бүртгүүлдэг шд...
    203.91.115.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-02-02 02:57:01
    Баянзүрх автовокзал хүртэл 25000 төгрөгний билет бичүүлсэн байхад бүртгүүлэх дүн нь 2000 төгрөг гээд бичсэн бдаг үүнийг нэг сайн шалгаж өгөх нь зүйтэй болов уу?...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • 001 2017-02-02 02:50:08
    Ер нь миний дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүд дундаа хамгийн муу нь ш дээ бүх юмаараа
    103.229.121.171
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2017-02-02 02:40:18
    миний дэлгүүрийнхэн дандаа л тэгдэг шүү дээ, төлсөн дүн баримтын дүн хоёр дандаа өөр байдаг
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах