Төсвийн байнгын хороо хуралдлаа
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр асуух асуулттай гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн А.Баделхан дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргаж дэмжигдсэн юм. Иймд УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцүүлэхдээ анхны хэлэлцүүлгээр батлахаар болов.

Үүний дараа Аж ахуй нэгжлийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг дэмжсэн юм.

Мөн байнгын хороогоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. Хуралдаанд оролцож буй гишүүдээс асуулттай хүн цөөн байсан тул зарчмын зөрүүтэй саналаар санал хураагаад хуулийн төслийг дэмжлээ.
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.