ЭЕШ: Монгол, англи, орос хэлний хичээлийн сонсголын даалгавар нэмэгджээ
 2017-2018 оны хичээлийн жилд  их дээд сургуульд элсэн суралцах оюутнуудын ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс орон даяар эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийхлээ. Энэ үеэр энэ жилийн шалгалтад орсон томоохон өөрчлөлтүүдийг мэдээлсэн юм.  Бүртгэлийн системийг энэ жил хүүхдүүдэд хялбар болгохын тулд хэд, хэдэн өөрчлөлт оржээ.

Тухайлбал  БСШУЯ-ны мэдээллийн нэгдсэн системийн сервертэй бүртгэлийг холбож өгсөн байна. Тухайн шалгуулагч регистрийн дугаараа оруулахад өөрийнх нь хувийн мэдээллээс гадна шалгалттай холбоотой бүх шаардлагатай мэдээллүүд яамны мэдээллийн нэгдсэн цэгээс автоматаар гарч ирэх аж. Үүний дагуу хүүхдүүд өөрсдийнхөө хувийн мэдээллийг зөв буруу эсэхийг шалган бүртгэлээ баталгаажуулах боломжтой бөгөөд хувийн мэдээлэл буруу байвал заавал БҮТ-д очих шаардлагагүйгээр  сургуулийнхаа сургалтын менежер эсвэл ангийн багшдаа хандан мэдээллийг засах боломжтой аж. Мөн шалгуулагчид бүртгүүлснийхээ дараа дахин шинэ хичээл нэмэх бол БҮТ-ийн цахим хуудасны шалгуулагч гэсэн буланд орж хүссэн үедээ, хэдэн ч удаа өөрсдөө нэмэх боломжтой болжээ.

Түүнчлэн энэ жил Монгол хэлний шалгалтад босго оноо байхгүй болсон байна.  Гэхдээ  Монгол хэлний шалгалтыг заавал өгч байж ерөнхий шалгалт өгөх, их дээд сургуульд орох боломж нээгдэх аж. Харин Монгол хэлний шалгалтын дүн оноо долдугаар сарын 1-нд ерөнхий шалгалтын адил есөн цаг гэхэд гарах юм байна. Мөн сүүлийн хоёр жилд туршилтын журмаар авч байсан монгол, англи, орос хэлний хичээлийн шалгалтын сонсголын даалгаврыг энэ жил үндсэн дүн оноонд оруулж өгч байгаа аж.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bagii 2017-03-18 12:25:56
    sonsoh dasgal hiih nuhtsuliig sain hangah heregtei ,tom angid tsuurataid huuhduud hohiroh vii
    202.179.10.158
    Мэдэгдсэн Хариулах